Monday, November 17, 2008



diplom

ГАРЧИГ


Удиртгал

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ: ЭРҮҮЛ МЭНДИЙН БОЛОВСРОЛЫН
ТУЛГАМДСАН АСУУДЛУУД


1.1 Эрүүл мэндийн тухай ойлголт, эрүүл мэндэд нөлөөлөх хүчин зүйлүүд
1.2 Эрүүл мэндийн боловсролын тухай ойлголт
1.3 Эрүүл мэндийн боловсролын тулгамдсан асуудлууд


ХОЁРДУГААР БҮЛЭГ: ЭРҮҮЛ МЭНДИЙН БОЛОВСРОЛЫГ
ДЭМЖИХ АРГА ЗАМЫГ ТОДОРХОЙЛОХ НЬ


2.1 Иргэдийн эрүүл мэндийн боловсролын байдалд хийсэн шинжилгээ
2.2 Иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дэмжих зарим арга зам


ДҮГНЭЛТ
НОМ ЗҮЙ





УДИРТГАЛ

Сэдвийн үндэслэл
Өнөөдөр манай оронд нийгмийн эрүүл мэндийн зорилтуудыг шийдвэрлэх, иргэдийн эрүүл мэндийг дэмжих, эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх нь нийгмийн тулгамдсан асуудлын нэг болоод байна.
Орчин үед эрүүл мэндийн талаар дэлхий нийтэд баримталж байгаа бодлого, үйл ажиллагаа нь дан ганц өвчнийг эмчлэхэд чиглэж байсан арга, ажиллагаанаас хүн төвтэй хүний хөгжлийн гол үзүүлэлт болох эрүүл мэндийг дэмжин хөгжүүлэхэд чиглэгдсэн үйл ажиллагаа руу шилжиж байна.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас шинэ зуунд хүн амын эрүүл мэндийн талаар баримтлах стратегийн зорилтоо шинэчлэн томъёолж, эрүүл мэндийг дэмжих, эрүүл мэндийг хамгаалах гэсэн хоёр гол үзэл баримтлал онцгой чухал гэж үзэж байна. Иргэдийн эрүүл мэндийн боловсрол нь эрүүл мэнд, бие бялдар, оюун санаа гээд хувь хүний асуудлаас үүдээд нийгэм, улс орны төгс түвшин байдал, оршин тогтох нөхцөл гэх мэтчилэн олон хүчин зүйлээс шалтгаална. Иргэдийн эрүүл мэндийн боловсорлыг дээшлүүлж, өдөр тутмын бодит зөв амьдралын зуршил, мэдлэг, чадвар болгож өгөх хэрэгтэй юм. Энэ зорилтыг хэрэгжүүлж чадвал нийгмийн болоод хувь хүний эрүүл мэндийн цогц асуудлыг шийдвэрлэх боломжтой гэж судлаачид дүгнэж байна.
Иймд иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дэмжих бодлого боловсруулж, хэрэгжүүлэх нь чухал зайлшгүй асуудлын нэг болж байна. Манай улсад “Монгол улсын Эрүүл мэндийн тухай хууль” болон бусад хууль тогтоомжуудыг хэрэгжүүлэхэд чиглэгдсэн олон хөтөлбөр төсөл байдаг боловч үр дүн нь бодитой хэрэгжиж чадахгүй байна. Иймээс улс орны хөгжилд нөлөөлж буй Иргэдийн эрүүл мэндийн боловсролын байдал болон тулгамдаад байгаа асуудлыг нэн түрүүнд тавьж энэ чиглэлээр оновчтой судалгаа шинжилгээ явуулан олон улсын туршилгаас судлан, эрүүл мэндийн боловсролыг дэмжих нийтлэг арга механизмыг олж тогтоох, улмаар хэрэгжүүлэх шаардлага зүй ёсоор тавигдаж байгаа юм. Иймд монгол улсын иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дэмжих зарим арга замыг тодорхойлох зорилгоор энэхүү сэдвийг сонгон авсан болно.

Судалгааны ажлын зорилго, зорилт.
Эрүүл мэндийн боловсролын тулгамдсан асуудлыг тодорхойлж, иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх зарим арга замыг олж тогтооход энэхүү судалгааны ажлын зорилго оршино. Энэхүү зорилгыг хэрэгжүүлэх үүднээс дараахь зорилтуудыг дэвшүүлсэн болно.
1. Эрүүл мэндийн тухай ойлголт, дэлхий нийтийн чиг хандлага, эрүүл мэндэд нөлөөлөх хүчин зүйлийн талаар онолын судалгаа хийх
2. Эрүүл мэндийн боловсролын тухай ойлголт, хандлага, тулгамдсан асуудлыг тодорхойлох
3. Эрүүл мэндийн боловсролын талаар хийгдсэн судалгааны үр дүнг харьцуулан судлах,
4. Иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх зарим арга замыг тодорхойлох.

Судлагдсан байдал
Эрүүл мэнд, эрүүл мэндийн боловсролын асуудал нь хүний асуудлыг хөндсөн чухал сэдэв болохын хувьд эрдэмтэн судлаачдын анхаарлыг эртнээс татах болсон бөгөөд манай улсад энэ чиглэлээр олон тооны судалгаа шинжилгээний ажлууд хийгдэж, ном бүтээлүүд хэвлэгдэн олны хүртээл болсон байна. Ц.Ганхүү, Н.Оюунбилэг, Ш.Ганбат, Ж.Энхзул, Б.Пүрэвжав, М.Цэвээн болон бусад эрдэмтэн судлаачдын нийтлүүлсэн ном товхимолуудад эрүүл мэндийн боловсролын тулгамдсан асуудлаар онол – арга зүйн ач холбогдол бүхий дүгнэлт, тоо баримтыг дэлгэрэнгүй тусгагдсан байгааг тэмдэглэх хэрэгтэй юм. Гэвч эрүүл мэндийн боловсролын талаарх сурах бичиг, иж бүрэн судалгаа өдий хэр гараагүй байна.


Судалгааны ажлын арга зүй
Энэхүү магистрын ажлын сэдвийн хүрээнд шинжлэх ухааны судалгааны гол аргууд болох баримт бичгийн харьцуулалтын болон статистик тоон аргуудыг ашигласан болно.

Судалгааны ажлын бүтэц.
Уг магистрын ажил нь Удиртгал, 2 бүлэг, 5 зүйл, Дүгнэлт, Ном зүй гэсэн хэсгүүдээс бүрдсэн болно.








НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

ЭРҮҮЛ МЭНДИЙН БОЛОВСРОЛЫН ТУЛГАМДСАН АСУУДЛУУД

1.1 Эрүүл мэндийн тухай ойлголт, эрүүл мэндэд нөлөөлөх хүчин зүйлс

Эрүүл мэндийн тухай ойлголт
“Эрүүл мэнд” гэж өвчин, эмгэгүй байх төдийгүй бие бялдар, оюун санаа, нийгмийн амьдралын сайн сайхан ахуйн төгс төвшин байдал юм. Эрүүл мэнд нь хувь болоод бүлэг хүмүүс нэг талаар хүсэл тэмүүллээ ухамсарлаж хэрэгцээгээ хангах, нөгөө талаар хүрээлэн буй орчноо эзэмших буюу өөрчлөх боломжтой байх явдал юм. Тийм учраас эрүүл мэнд нь амьдралын зорилго бус харин өдөр тутмын амьдралын нөөц болж өгдөг байна. Энэ утгаараа нийгмийн болоод хувь хүний нөөцүүд ба материаллаг чадавхийг илэрхийлсэн эерэг ухагдахуун юм. Эрүүл энх байх гэдэг нь шашин, улс төрийн, итгэл үнэмшил, нийгэм эдийн засгийн нөхцөл байдал, арьс өнгөний ялгаанаас үл хамаарах хүн бүрийн үндсэн эрхүүдийн нэг юм. Тийм учраас эрүүл мэнд нь амьдралын зорилго бус харин өдөр тутмын амьдралын нөөц болж өгдөг. Энэ утгаараа нийгмийн болоод хувь хүний нөөц гэдэг нь материаллаг чадавхийг илэрхийлсэн эерэг ухагдахуун юм.
Орчин үед эрүүл мэндийн талаар дэлхий нийтэд баримталж байгаа бодлого, үйл ажиллагаа нь дан ганц өвчнийг эмчлэхэд чиглэж байсан арга ажиллагаанаас хүн төвтөй хүний хөгжлийн гол үзүүлэлт болох эрүүл мэндийг дэмжин хөгжүүлэхэд чиглэгдсэн үйл ажиллагаа руу шилжиж байна.

Эрүүл мэндэд нөлөөлөх хүчин зүйлүүд
Дэлхий дахинаа хүн амын эрүүл мэндийг анхаарч байгаа энэ зуунд хүний эрүүл мэндэд нөлөөлж байгаа хүчин зүйлсийн сайн муу талыг эрдэмтэд олон талаар тодорхойлсоор иржээ.
Энх тайван, ардчилал, орон байр, хоол хүнс, орлого, боловсрол, ниймгийн аюулгүй байдал, нийгмийн харилцаа, эмэгтэйчүүдийн эрх, эдийн засгийн тогтвортой тогтолцоо, нөөцийг зохистой хэрэглэх, хууль тогтоомж, хүний эрх, шударга ёс зэрэг нь хүний эрүүл мэнд байх, урьдач хүчин зүйлүүд юм. Түүнчлэн дэлхийн аль ч оронд түгээмэл байдаг ажилгүйдэл, ядуурал, хүн ам зүйн асуудал, тухайлбал хотжилт, өндөр настай хүмүүсийн тоо нэмэгдэж байгаа, архаг өвчин ихсэж, өвчин үүсгэгч нянгууд, антибиотик, бусад нийтлэг эмүүдэд улам бүр тэсвэртэй болж, мансуурал, хүчирхийлэл нэмэгдэж байгаа зэрэг хүчин зүйлүүд улам бүр нэмэгдсээр байна. Сүрьеэ мэтийн хуучин архаг өвчнүүд ихэсч, ДОХ мэтийн шинэ шинэ өвчнүүд нэмэгдэж, сэтгэцийн хямрал, бухимдал ихэсч байна.
Хүний эрүүл мэнд, амьдралын сайн сайхан байдалд хоорондоо нягт холбоотой олон хүчин зүйл нөлөөөлж байдаг.
Тухайлбал: Ядуурал хүн ам зүйн өөрчлөлт, хөгжилт, хотжилт, тархвар зүйн өөрчлөлт, халдварт өвчнөөр өвчлөх нь ихсэх, хүчирхийлэл, хүрээлэн буй орчны аюул занал, шинэ технилого, мэдээлэл, биотехнологийн дэвшил, эрүүл мэндийн төлөө улс, хувийн секторын /хүний нийгмийн/ хамтын ажиллагааны хөгжил, худалдааны глобальчлал, онол үзэл суртлын нөлөөний тархалт байх болно гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага үзэж байна.
Иймээс хүн амын эрүүл мэндийг сайжруулъя гэвэл эрүүл мэндийг тодорхойлогч хүчин зүйлүүд болох ажилгүйдэл, ядуурлыг бууруулах, хүн амын хоол, хүнс, боловсрол, орон байр, орлогыг нэмгэдүүлэх, арга хэмжээ, эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулах, амжиргааны түвшинг бүхэлд нь дээшлүүлэх шаардлагатай юм
Хэдийгээр нийгэм-эдийн засгийн хөгжилтэй холбоотой эрүүл мэндийн талаар ахиц гарч байгаа ч хүн амын өсөлт, хотжилт, эрүүл бус дадал хэвшил, буруу гажуу зан үйлтэй холбоотой өвчин, эмгэг байдлын цар хүрээ улам бүр тэлсээр байгаа болон хүрээлэн байгаа орчны бохирдол зэрэг нь хүн амын эрүүл мэндэд муугаар нөлөөлж байна. Орчин үед хүний эрүүл мэндэд нөлөөлөх хүчин зүйлүүд, тэдгээрийн сөрөг нөлөөллийг багасгахад чиглэгдсэн асуудалд илүүтэй анхаарах боллоо. Хэрэв хүний эрүүл мэндийг нөхцөлдүүлэгч хүчин зүйлсийг 100% гэж үзвэл амьдралын хэв маягаас үүдсэн хүчин зүйл 50-55% эзэлдэг ба удамшлын хүчин зүйлээс 15-20%, гадаад орчны хүчин зүйл 20-25%, эмнэлгийн хүчин зүйл дөнгөж 10 орчим хувийг тус тус эзлэж байгаа нь хувь хүн, гэр бүл, улмаар нийгмийн эрүүл мэндэд хүн амын аж төрөхтэй холбогдсон хүчин зүйлүүд буюу амьдралын хэв маяг чухал ач холбогдолтой болохыг харуулж байна.

Өнөөгийн байдал.
Эрүүл мэндийн салбарт өөрчлөлт шинэчлэл хийх зайлшгүй шаардлага, эрэлт хэрэгцээ хэдэн хэдэн хүчин зүйлээс шалтгаалан улам өсөн нэмэгдэж байгаа юм. Үүнд: шилжилтийн үйл явц, макро эдийн засгийн болон нийгмийн амьдралын сөрөг үзэгдэлүүд, төсөв, санхүүгийн хямрал, чанарын болон удирдлагын чадавхийн тулгамдсан асуудлууд хамаарна. Хүн амын эрүүл мэндийн үндсэн үзүүлэлтүүд сайн биш байна. Сүрьеэ, Бэлгийн замаар дамжин халдварлах өвчний гаралт ихээхэн нэмэгдэж хүний зан үйлийн эвдрэлтэй холбогдсон халдварт бус өчнүүд хүн амын нийт өвчлөл, нас баралтын зонхилох шалтгаан болох хандлагаар тархвар зүйн өөрчлөлт явагдаж байна.
Архидалт, тамхидалт, хоол хүнсний аюулгүй бус байдал, биеээ үнэлэх гаж зан үйл, бэлгийн харицааны буруу дадал зуршил зэрэг нь нэн ялангуяа хүүхэд, өсвөр үеийхэн болон залуучуудын амьдралд хүчтэй сөрөг нөлөө үзүүлж өвчлөл, эндэгдэлд өртөс эрсдлийг нэмэгдүүлэх болов энэ бүхэн нь эрүүл мэндийн үйл ажиллагааны үр дүнгүй баг мэдэгдэхүйц бууруулж байгаагын зэрэгцээ эрүүл мэндийн салбарын хуучин тогтолцоо энэ шинэ нөхцөл байдалд нийцэхгүй байна.
Эрүүл мэндийг дэмжих, хамгаалах үзэл баримтлалыг Монгол улсын Засгийн газраас боловсруулаад байгаа Үндэсний эрүүл мэндийн бодлогод тусгасан бөгөөд, уг бодлогын үндсэн зарчим нь урьдчилан сэргийлэх, нийгэм эрүүл мэндийн тусламж үйлчилгээг энэ тэргүүнд хөгжүүлэх эрүүл мэндийн салшгүй тусламжийн багц үйлчилгээгээр хүн амыг жигд тэгш хангах, эрүүл мэндийг дэмжин хамгаалах явдал юм.
1990 оноос хойш “Тамхины хор хөнөөлтэй тэмцэх хууль”\ 1992 \, “Архидан согтуурахтай тэмцэх хууль”\1994\, Дархлалын олдмол хомсдол өвчнөөс сэргийлэх, тэмцэх тухай хууль \1999\, Эрүүл мэндийн тухай хууль \1998\, Эмийн тухай хууль\1998\, Ариун цэврийн тухай хууль \1998\-иудыг боловсруулан батлуулж, мөрдүүлж байгаа бөгөөд 2000 онд Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хууль, Ерөнхийлөгчийн санаачлагаар Дархлаажуулалтын тухай, Донорын тухай хуулиудыг шинээр, Архидан согтуурахтай тэмцэх хуулийг шинэчлэн боловсрулж батлуулан хэрэгжүүлж байна. Эдгээр хуулиуд мөрдөгдөх болсноор зах зээлийн эдийн засгийн харилцааны нөхцөлд хүн амын эрүүл мэндийг дэмжих, хамгаалах үзэл баримтлал эрүүл мэндийн болон эм хангамжийн байгууллагын тогтолцоо, үйл ажиллагааны зарчмыг тогтоож, эрүүл мэндийн байгууллагын хооронд үүсч буй харилцааг зах зээлийн нөхцөлд нийцүүлэн зохицуулах хууль эрх зүйн орчин бүрдлээ.
Засгийн газраас төрийн захиргааны байгууллагуудын үйл ажиллагааг уялдуулах, тэдниЙ хамтын ажиллагааг бэхжүүлэхэд онцлон анхаарч байна. Үүний нэг жишээ нь Эрүүл мэндийг дэмжих чиглэлээр 1990 оноос хойш 10 гаруй Үндэсний хөтөлбөрийг гарган хэрэгжүүлж байна. Тухайлбал: Монгол улсын Засгийн газар нийгмийн эрүүл мэндийн үйлчилгээг давуутай хөгжүүлэх тухай үйл ажиллагааныхаа хөтөлбөрт зааж одоогоор Иод дутлын эмгэгтэй тэмцэх хөтөлбөр, нөхөн үржихүйн эрүүл мэнд, сүрьеэтэй тэцэх хөтөлбөр, хүн, мал амьтны бруцеллёз өвчинтэй тэмцэх хөтөлбөр, халдвартай тэмцэх хөтөлбөр, дархлалын олдмол хомсдол өвчнөөс сэргийлэх, тэмцэх хөтөлбөр, дархлаажуулалтын хөтөлбөр, өсвөр үеийн эрүүл мэнд, хүн амын эрүүл мэнд, хүн амын эрүүл мэндийн боловсрол, ахмад настны эрүүл мэнд, нийгмийн хамгаалал, амны хөндийн эрүүл мэнд зэрэг 10 гаруй Үндэсний хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлж байна.
Эдгээр хөтөлбөрүүд нь манай хүн амын эрүүл мэндийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд төрийн болон төрйин бус байгууллага, аж ахуйн нэгж, ард иргэдийн оролцоог идэвхжүүлж эрүүл мэндийн төлөө хүлээх нэгдмэл үүрэг, хариуцлагын тогтолцоо бүрдүүлэхэд чиглэгдсэн болно.
Эрүүл мэндийг дэмжихэд Засгийн газар нь хувь хүн болон хамт олны үйл ажиллагааг зохицуулан тэцвэртэй байлгах үүрэгтэй юм

Хүн амын эрүүл мэндэд хортойгоор нөлөөлж байгаа хүчин зүйлс:
Хүн хэмээх биологийн обьектийг анх бий болгосон байгалын орчин, хүн төрлөхтний оршин тогтнох өлгий бөгөөд энэ нь.
Агаар
Усан орчин
Газар дэлхий гэсэн хүчин зүйлээс бүрэлдэхүүнтэй байна.
Хүн төрөлхтөн байгаль ертөнцөөсөө бүхий л хэрэгтэй зүйлээ авч, түүн дээр өөрнийхөө шинэ орчинг бүрдүүлж, амьдарч аж төрж байгаа ч ихэнх нь байгалаас заяасан насаа насалж чадахгүй байна. Эрүүл мэндийг сайжруулах шаардлага нь юуны түрүүнд хүнийг өөрийг нь анх бий болгосон байгаль орчноо хүн өөрөө өөрийнхөө амь нас, эрүүл мэндэд аюул учруулахаар бохирдуулж байгаатай холбоотой. Иймд агаарын бохирдол, усны бохирдол, хөрсний бохирдлыг хүн амын эрүүл мэндэд хортойгоор нөлөөлж байгаа үндсэн хүчин зүйлс болохын хувьд нарийвчлан судлах шаардлагатай байна.

Агаарын бохирдол: Нийслэл Улаанбаатар хотод өнөөдрийн байдлаар 42,000 орчим авто машин хөдөлгөөнд оролцож, 9,48 мянган хорт хий ялгаруулж байгаагаас гадна гэр хорооллын 250,000 гаруй айл өрхийн зуухнууд жилдээ 600,000 тонн нүүрс хэрэглж 131,7 мянган тонн хөө тортог агаарт цацаж, 120,000 тонн үнс, 30,000 тонн нүүрс хүчлийн хий ялгаруулан агаар 1-3,8 дахин хэтэрч экологийн тэнцвэрт байдал алдагдахад хүрээд байна. Ийм орчинд бид амьдарч, иймэрхүү агаараар амьсгалж байна. Бидний амьсгалж буй атмосферийн агаарын найрлганд байдаг хамгийн их хэргэтэй зүйл нь хүчилтөрөгч юм. Агаарын найрлгын 20,93% нь хүчилтөрөгч, 79,04 % нь азот болон инертийн хийнүүд байдаг. Өөр бусад бодис байх ёсгүй бөгөөд байсан ч эрүүл мэндэд хор хүргэхгүй маш өчүүхэн хэмжээтэй байх ёстой.
Монгол улсад хэрэглэж байгаа озон задалдаг бодисын хэмжээг бууруулж, улмаар 2007 он гэхэд фероны төрлийн бодисыг Монголд оруулахгүй байх, тэдгээрийг хоргүй буюу бага хортой өөр төрлийн бодисоор орлуулах, солих чиглэл баримталж байна. 5 Хүртэлх насны хүүхдийн нас баралтын шалтгаан нь амьсгалын замын өвчнүүд байна.
Хотуудын агаарын бохирдолыг багасгахын тулд эрчим хүчний салбарт экологи, эдийн засгийн хувьд өндөр ач холбогдолтой дэвшилтэт технологи нэвтрүүлэх, нар, салхи, усны шавхагдашгүй нөөцийг ашиглах, бохирдуулагч эх үүсвэрүүдийг шүүлтүүрийн төхөөрөмжтэй болгох, шаталт сайтай зуух, түлшийг өргөн хэрэглэх, хог хаягдлыг ялган дахин ашиглах, булшлах зориулалтын байгууламж барих шаардлагатай.

Усны бохирдол. Эрүүл байхын нэг үндэс нь цэвэр чанартай ундны ус хэрэглэх явдал юм. Дэлхий дээр 1,2 тэр бум хүн ундны цэвэр усаар гачигдаж байна. Ундны ус ямар өвчин үүсгэгч бактер, паразит, бусад өвчин үүсгэгч болон эрүүл мэндэд нөлөөлөх бусад хольц агуулаагүй уусгагч байх ёстой. Ундны усанд их хэмжээний мышьяк, триганлометин, пестицид, хар туглага, мөнгөн ус байвал хорт хавдар үүсэх, мэдрэлийн системийг гэмтээж оюуны хомосдолд орох аюултай. Дэлхий дээр сайн чанарын ус хүрэлцээгүйгээс буюу усны хүчин зүйлээс хамааралтайгаар жилд 1 сая орчим хүн халдвартай болон халдваргүй өвчинд нэрвэгдэж, 25 мянган хүн нас бардаг гэсэн НҮБ-ын мэдээлэл байдаг.
Хөрсний бохирдол. Хөрс гэдэг нь дэлхийн биосферийн амин чухал хэсэг бөгөөд хүний хоол хүнс, ундны ус, амьсгалж буй агаарын найрлагыг бүрдүүлж байдаг биологийн мөчлөгийн томоохон талбар мөн.
НҮБ-ын мэдээгээр дэлхий хуурай газрын гуравны нэг нь ямар нэг хэмжээгээр доройтолд орж, жил бүр 6 сая газар цөл болон хувирч Африкийн 71%, Азийн 77%, Умард Амеркийн 32% Европын 59% цөлжилтөд өртжээ. Ган цөлжилт 25 сая хүн нэрвэгдэж байжээ. Манай орны нийт нутгийн гуравны нэг нь цөлжилттэй тариалангийн талбай, 46,5% нь эвдрэл, түүний дотор 12,9 % нь хүчтэй элэгдэлд орсон байна.
Ийнхүү хүний эрүүл мэндэд нөлөөлөх олон тооны харилцан уялдаат хүчин зүйлс байгаа учраас хүмүүсийн эрүүл мэндийг дэмжих тал бүрийн арга замыг хөгжүүлэх зайлшгүй шаардлага гарч байна. Эдгээр асуудлууд дэлхий дахинаа хэрэгжүүлж байгаа олон улсын чанартай баримт бичигт тусгагдсаар байна.

1.2. Эрүүл мэндийн боловсролын тухай ойлголт, тулгамдсан асуудал
Иргэдийн Эрүүл мэндийн боловсрол нь хүмүүс өөрсдийнхөө эрүүл мэндийг хянан эрүүл мэндээ сайжруулахын төлөө гэр бүл хамт олон, Улс орон, үдэстэн түмэнтэйгээ хамтран өөрсдөө хийж чадах зүйлийг нэмэгдүүлэх, эрүүл аж төрөх зан үйлийг дэмжих / боломж олгох/ -д чиглэгдсэн үйл ажиллагаа юм. Мөн хүмүүс өөрсдийн эрүүл мэнддээ ба түүнд хяналт тавьж эрүүл мэндийн боловсролоо дээшлүүлэх, Нийгэм эдийн засгийн эрс өөрчлөлттөй өнөөгийн Монгол оронд эрүүл мэндэд нөлөөлөх олон тооны харилцан уяалдаатай хүчин зүйл байгаа учир хүмүүсийн эрүүл мэндийг дэмжих тал бүрийн арга замыг хөгжүүлэх зүйлшгүй шаардлага гарч байна.
Иргэдийн Эрүүл мэндийн боловсрол сайн байх нь амьдралын чанар сайн байхын үндэс юм. Хүний эрүүл мэндэд нөлөөлөл гол хүчин зүйлүүд нь Хүний эрүүл мэнд, амьдралын сайн сайхан байдалд хоорондоо нягт холбоотой олон хүчин зүйл нөлөөлж байдаг. Тухайлбал: Ядуурал, хүн ам зүйн өөрчлөлт, хөгжилт, хотжилт, тархвар зүйн өөрчлөлт, халдварт өвчнөөр өвчлөх явдал үргэлжлэх, халдварт бус өвчнөөр өвчлөх нь ихсэх, хүчирхийлэл, хүрээлэн буй орчны аюул занал, шинэ технологи, мэдээлэл, биотехнологийн дэвшил, эрүүл мэндийн төлөө улс, хувийн секторын хамтын ажиллагааны хөгжил, худалдааны глобальчлал, онол, үзэл суртлын нөлөөний тархалт байх болно гэж үзэж байна. Иймээс хүн амын эрүүл мэндийн боловсролыг сайжруулъя гэвэл эрүүл мэндийг тодорхойлогч хүчин зүйлүүд болох ажилгүйдэл, ядуурлыг бууруулах, хүн амын хоол, хүнс, боловсрол, орон байр, орлогыг, нэмэгдүүлэх арга хэмжээ, эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулах, амьжиргааны түвшинг бүхэлд нь дээшлүүлэх шаардлагатай юм.

Манай улс, нийгэм, эдийн засгийн шинэ тогтолцоонд шилжиж, эрүүл мэндийн тухай ойлоголт, түүнд хандах хандлага, эрүүл мэндийн асуудалтай холбогдон гарах эрх зүйн харилцаа, үнэлж өөрчлөгдөж, эрүүл мэндийн асуудалтай холбогдон гарах эрх зүйн харилцаа, үнэлэж өөрчлөгдөж, эрүүл мэндийн үнэ цэнэ, боловсролын хэрэгцээ улам бүр өсөн нэмэгдэж байна. Өөрөөр хэлбэл, хүн амын эрүүл мэндийн боловсролын асуудалд хөгжлийн тухай дэлхий нийтийн шинэ хандлага, үзэл баримтлал, манай төрөөс эрүүл мэнд, боловсролын талаар дэвшүүлсэн бодлого, зорилго, зорилтын үүднээс хандаж, эрүүл мэндийн боловсролын түвшин чанар үр ашгийг дээшлүүлэхийн тулд иргэдээс Үндсэн хуулинд заасан Эрүүл мэндээ хамгаалах үүргээ биелүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх, эрүүл аж төрөх зан үйл, хэв маяг эзэмшүүлэх, эрүүл мэндийг дэмжигч орчин бүрдүүлэх, түүнд оролцох төрийн болон төрийн аж ахуй нэгж, хамт олон, гэр бүл иргэдийн үүрэг хариуцлага, хамтын үйл ажиллагааг эрчимжүүлэх шаардлага зүй ёсоор тавигдаж байна.

Хүн амд эрүүл мэндийн боловсрол олгох албан ба албан бус сургалтын ажил манай оронд 1960-д оноос бүрэлдэн тогтож, нилээд хэвшсэн сургалт, сурталчилгааны өргөн хүрээтэй арга хэмжээнд зохиогдох зохих үр дүнд хүрч байсан билээ. Энэхүү ажилд гол үүргийг манай эрүүл мэндийн бүх шатны байгууллагууд эмч, эмнэлгийн ажилчид зонхилон гүйцэтгэж ард иргэдэд эмнэлэг ариун цэвэрийн мэдлэг дадлага эзэмшүүлэхийн төлөө ихээхэн хүчин чармайлт гаргасан юм.

Эрүүл мэндийн боловсрол нь нийгмий эрүүл мэндийн ажилтны үүрэг, үйл ажиллагааны нэг хэсэг юм. Энэ зууны 2-р хагас хүртэл үүнийг ойлогдоггүй байсан ба одоо энэ ойлголт өөрчлөгдөж эрүүл мэндийн боловсрол нь нийгмийн эрүүл мэндийн гол үүрэг болсон. Энэ талаархи ойлголт байнга өөрчлөгдөж ирсэн. Нийгмийн эрүүл мэндийн хөгжлийн эхний үед нийгмийн эрүүл мэндийн гол үүрэг үйл ажиллагаагаа гадаад орчны ариун цэвэр, халдварт өвчний хяналтанд төвлөрүүлж байсан ба нийгмийн эрүүл мэндийн бодлого, хууль тогтоомжийн суурийг тавихад анхаарч байв.

Орчин үед нийгмийн эрүүл мэнд нь хувь хүний өөрсдийнхөө эрүүл мэнддээ тавих анхаарал, хариуцлагыг нэмэгдүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлж байна. 1914 онд Нью Йорк хотын эрүүл мэндийн хэлтэст Эрүүл Мэндийн Боловсролын Товчоог анх байгуулсанаар АНУ-д эрүүл мэндийн боловсролын анхны бүтэц бий болсон. Түүнээс хойш Нью Йорк хот дахь Эрүүл Мэндийн Яаманд болон Детройтийн эрүүл мэндийн хэлтэст эрүүл мэндийн боловсролын зохион байгуулалтын нэгжийг бий болгосон. 1919 онд Амеркийн хүүхдийн Эрүүл мэндийн байгууллага анхны бага хурлаа зохион байгуулж, эрүүл мэндийн боловсролын анхны мэргэжил дээшлүүлэх сургалтыг зохион явуулсан байна. Уг сургалтыг хүүхдийн эмч Л. Эммит Холт, сувилагч Солли Лукас Жен нар зохион байгуулж хүүдийн эрүүл мэндийг дэмжих үйл ажиллагааг хүүхдийн хоол тэжээл, эрүүл мэндийн боловсролын асуудлаар дажуулан явуулах нь зүйтэй гэдэгт анхаарлаа хандуулж байв. 1922 он гэхэд Америкийн Нийгмийн эрүүл мэндийн Холбоо хангалттай мэргэжилтэнтэй болсон ба эрүүл мэндийн боловсролын төгсгөлийн өмнөх сургалтын хөтөлбөрийг боловсруулжээ.

Дэлхийн 2-р дайны үед АНУ-ын 13 холбооны Улсад болон орон нутгийн эрүүл мэндийн төвүүдэд нийт 44 эрүүл мэндийн боловсролын сургагч нар ажиллаж байсан бол 1983 онд 16850 сургагч ажиллаж байсан. Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн хөтөлбөр хамт олны эрүүл мэндийн боловсрол болон өвчтөнд олгох боловсролын асуудалд илүү анхаарч байна. Мэргэжлийн байгууллага болон магадлан итгэмжлэх байгууллага аливаа маргаан гарсан тохиолдолд баталгаа олгодог. Бусад сургууль их, дээд сургуульд мөрддөг хамт олны эрүүл мэндийн боловсролын магадлан итгэмжлэгдсэн 6 хөтөлбөр байдаг. Мөн бусад олон төрлийн баклаварь, магистрын сургалтын хөтөлбөрт хамт олны эрүүл мэндийн боловсролын асуудал орсон байдаг. Тухайлбал, боловсрол болон дээд боловсрол олгодог олонхи сургууль, колледжид энэ хөтөлбөрийг үзэж судалдаг ажээ.

Эрүүл мэндийн боловсролд анхаарлаа хандуулсан нь
Эрүүл мэндийн боловсролын тодорхойлолт байнга өөрчлөгдөж ирсэн Хамгийн анх Воод тодорхойлохдоо: Эрүүл мэндтэй холбоотой мэдлэг, чадвар, хандлага олгох арга туршлагын нийлбэрийг эрүүл мэндийн боловсрол гэнэ гэжээ.
Цаг хугацаа өнгөрөх тусам эрүүл мэндийн боловсролын философи, зорилго арга зүй нь өөрчлөдөж уг тодорхойлолтыг өөрчлөх шаардлага гарсан. Розен үүнийг дараахь байдлаар тодорхойлсон: Мэдлэгийг хэрхэн яаж олгох бэ гэдгийг тооцох болон мэдээллийг энгийнээр үзүүлэх нь эрүүл мэндийн боловсролыг олгоход хангалттай биш юм. Иймд, хамт олны бүтцийг танин мэдэж, тэдний хэрэгцээ, бодит байдлыг ойлгосоноороо хамт олны хэсэг бүрт хүрэх эрүүл мэндийн боловсрол, өөрөөр хэлбэл эрүүл мэндийн ажил, хамтарсан хөтөлбөр хэрэгтэй юм. Эцэст нь энэ ерөнхий зарчмыг ойлгосон үед хамт олон, тэдний гишүүд өөрсдийнхөө эрүүл мэндийн тулгамдсан асуудалтай холбогдох ёстойг мэдэж, хамтран суралцдаг байна. Харин энэ зууны эхний 10 жилийн турш сургалтын техник, багаж хэрэгсэлд илүү анхаарлаа хандуулж байснаас энэ асуудал нэлээд орхигдсон юм.

Саяхнаас, эрүүл мэндийн боловсролын талаар өөр нэг ойлголт шинээр гарч ирсэн. Эрүүл мэндийн боловсролыг танин мэдсэн гишүүдийн тоог нэмэгдүүлснээр бодит байдлын талаархи тоо баримтыг үзүүлэх, хамт олны үйл ажиллагааг зохион байгуулж, удирдан чиглүүлэхэд хангалттай биш юм. Үүний цаана өөр зарим чухал зүйл, тухайлбал хамт олон, бүлгийн соёлын үзэл бодлыг хэрхэн танин мэдэх, тэд хэрхэн дасан зохицох, өдөөгдөх ёстой гэдгийг, мөн тэдний үзэл бодлыг хэрхэн өөрчлөх вэ, нийгмийн хангамжид нь хэрхэн зохицуулж өөрчлөх вэ гэдгийг мэдэх хэрэгтэй байдаг. Энэ бүхний үр дүнд одоогийн эрүүл мэндийн боловсролын сургагчийн гол үүрэг, үйл ажиллагаа нь зан үйлийн шинжлэх ухааны хэрэглээгээр дамжуулан нийгмийг өөрчлөхөд чиглэгдсэн байх ёстой.

Орчин үеийн бүх тодорхойлолтууд зан үйлийг өөрчлөх арга зүй илүү чухал гэж үзэж байна. Хамгийн тохиромжтой эрүүл мэндийн боловсролын орчин үеийн тодорхойлолт 1981 онд Role Delineation Projeсt-ийн үед гарсан. Эрүүл мэндийн боловсрол гэдэг нь “Хувь хүнийг тусад нь болон хамт олонтой нь авч үзэж тэдний хувь хүн бүрийн эрүүл мэндэд нөлөөлж буй хүчин зүйлийнх нь талаар албан ёсны бус шийдвэр гаргах үйл явцыг үнэлэх үйл ажиллагаа юм” гэж тодорхойлсон. Л.Грин болон түүний хамтран зүтгэгчид хамгийн энгийн тодорхойлолтыг санал болгосон: “ Эрүүл мэндийн боловсрол гэдэг нь эрүүл зан үйлд сайн дураараа хялбархан дасан зохицоход чиглэгдсэн сургах арга барилын нийлбэр цогц юм” гэжээ. Сүүлийн жилүүдэд Нийгмийн эрүүл мэндэд Эрүүл мэндийг дэмжих гэдэг шинэ үг хэллэг гарч ирсэн, гэвч үүнийг урьдчилан сэргийлэх, хамгаалах гэдгээс магадгүй эрүүл мэндийн боловсролоос ялгаж ойлгох нь чухал юм. Эрүүл аж төрөх ёсыг хэвшүүлэх, зан үйлийг өөрчлөх үйл явцыг хялбар болгоход чиглэсэн цогц үйл ажиллагааг эрүүл мэндийг дэмжих гэж Гринийхээр тодорхойлж болно. Энэ тодорхойлолтоор эрүүл мэндийг дэмжихэд эрүүл мэндийн боловсрол багтах болно. Мөн энд архи хэрэглэхтэй холбоотой хууль, сургуульд чийрэгжүүлэлтийн хичээлийг оруулах шаардлага, тамхины хайрцган дээрхи шошго, тамхины татварыг нэмэгдүүлэх бодлого зэрэг үйл ажиллагаа багтах болно.

Зарим эрүүл мэндийн боловсролын сургагч эрүүл мэндийн сургагч нарын үүрэг, үйл ажиллагаанаас эрүүл мэндийг дэмжих нь илүү ашигтай, энэ нь тэдний ажлаас ялгаатай гэж боддоггүй. Эрүүл мэндийн боловсрол жилээс жилд өөрчлөгдөж, техник нь боловсронгуй болж, олон түмний итгэл найдвар дээшилж байна.
Эрүүл мэндийн боловсролын ойлголтын талаархи янз бүрийн өөрчлөлтийг эрүүл мэндийн боловсролын сургагч нарт нарийн мэрэгжил олгох үндэслэлийг бичсэн албан тоотод 1920 онд анх дурдсан. Үүнийг Бовманчхаар товчлон сийрүүлбэл: Зан үйлийг өөрчлөхийн тулд эрүүл мэндийн боловсролыг түгээх, хамт олныг зохион байгуулах нь хамгийн чухал боловч
1. Зан үйлийг өөрчлөхөд нөлөөлөх аргыг хамт олонд эзэмшүүлэх
2. Эрүүл мэндийн мэдлэг, заах арга зүйн технологийн асуудалд анхаарлаа хандуулах хэрэгтэй юм.

Эрүүл мэндийн боловсролын байгууламжууд
Эрүүл мэндийн боловсролын хэрэгцээ хаа сайгүй байдаг. Амьдралын үе шат бүхэнд, хүн бүрт, нийгмийн бүлэг бүрт, бүх мэргэжлийнхэнд өвчин эмгэг, хөдөлмөрийн чадвараа алдахаас урьдчилан сэргийлэх, өвчнийг хянах, амьдралын сайн сайхныг дэмжих үйл ажиллагаа зайлшгүй шаардлагатай байдаг. Ийм учраас хэрэгцээ хаа сайгүй байдаг.
Эрүүл мэндийн боловсрол нь маш өргөн хүрээтэй, нийгэм, хамт олны олон байгууламжууд тухайлбал, гэр бүл сургууль, анги, хамт олон, хувийн хэвшлийн болон сайн дурын байгуулллага, засгийн газрын байгууллагад, төлөвлөлтийн алба, хэвлэл мэдээлэл, үйлдвэрчний эвлэл, үйлдвэр, бизнесийн байгууллага, эмнэлэг, мэрэгжлийн сургуулийнхныг хамрах ёстой.
Сургуулийн өмнөх ба сургуулийн насны хүүхдүүд тэдний эцэг, эхчүүдэд сургалт онцгой чухал юм. Цэцэрлэг сургуулиас нь бүх суралцагчдад эрүүл мэндийн боловсрол олгох, хамт олны эрүүл мэндийг хамгаалах, эрүүл мэндийг дэмжих асуудлыг ойлгуулах, эрүүл амьдралын хэв маягийг төлөвшүүлэхэд нь туслах зорилготой эрүүл мэндийн боловсролын хөтөлбөрийг сайн боловсруулах, төлөвлөх, үр дүнтэй явуулахад дээрхи асуудал зайлшгүй чухал юм.
Эцэг эхчүүд мөн эрүүл аж төрөх ёсыг төлөвшүүлэхэд зөв үлгэр дууриал болох, энэ үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд гол туслагч болж өгөх ёстой. Мөн үүнээс гадна, их дээд сургуулийн оюутан, нэг гэр бүлийхэнд, нөхөн үржихүйн идэвхтэй насныханд, өндөр настангуудад эрүүл мэндийн өвөрмөц хэрэгцээнд нь тохирсон боловсрол олгох хэрэгтэй. Жерман хамт олны байгууллагаас эрүүл мэндийн боловсролын үйл ажиллагаанд оролцох хүсэлтийг нь сонгож авдаг байсан байна. Тэр сонгож авах үйл ажиллагаанд онцгой ач холбогдол өгөөгүй бөгөөд хувь хүн бүр бодит болон боломжит эрсдэлтэй байдаг гэж үзсэн байна.
Спигель, Линдмэн нар Эрүүл мэндийн боловсрол ба Нийгмийн эрүүл мэндийн бусад хөтөлбөртөө “Эрүүл мэндийн асуудлаасаа илүү уг асуудалд илүү өртөмхий хүмүүст анхаарлаа хандуулдаг” болохоо мэдэгдсэн. Жишээлбэл: тэр хавдар үүсгэгч бодисын нөлөөлөлд өртдөг ажилчдад энэ эрсдэлтэй хүчин зүйлээ багасгахын тулд тамхи татахгүй байхыг зөвлөдөг гэж өгүүлжээ. Энэ бол мэдээж хэрэг өөрсдийнхөө зан үйлийг хянаж чаддаг. Харин өөр олон зан үйл болон тулгамдсан асуудлууд хувь хүний үйл ажиллагаанаас гадуур нийгэм, хамт олон, байгууллагын үйл ажиллагаанаас урган гарч байдаг гэж үзсэн. Жишээ нь Спигель, Линдмэн нар бага насны хүүхэд цонхноос унаж гэмтэх ба нас барах явдлын шалтгаанд нь илүү анхаарлаа хандуулах нь ач холбогдолтой гэж үзэж байсан 1970 оноос нийгмийн бодлогоор эрүүл мэнд нь доройтсон хүмүүсийг шүүмжлэх хандлага гарч эхэлсэн. Эрүүл мэндийн тусламж үзүүлдэг том төвүүдийн үзэж байгаагаар, үндэсний нийт бүтээгдэхүүний хэмжээ өсөхийн хирээр хүмүүсийн эрүүл мэдийн байдал түүнтэй хамааралтайгаар сайжрдаггүй эмнэлэгийн тусламжийг байнга хүртэж байдаг. Засгийн газар улсын хөрөнгийг нийтийн эрүүл мэндийн хөтөлбөрт зарцуулахыг багасгахыг оролдож, хэрэглэгчдэд-тулгуурлан эрүүл мэндийн зохицуулгын тогтолцоонд их мөнгө зарцуулахаас болж үүний золиос болж олон хүн эрүүл мэндээрээ хохирсон гэж үздэг.

Хүмүүс ер нь өөрсдийнхөө муу зуршлын төлөө хариуцлага хүлээдэггүй. Сүүлийн үед нийгмийн хариуцлагыг өөрчлөхийн тулд тамхи татахыг хориглосон газруудын тоо улам нэмэгдэж байна. Эрүүл мэндээ золиослох явдал бол аль эртнээс байсан, энэ бол шинэ зүйл биш юм. Уг асуудал нийгмийн хөгжлийн эхний үед тохиолдож байсан юм. Эрүүл мэндийн боловсролын төвлөрсөн нэгж заримдаа тусдаа үйл ажиллагаатай нэгжийг зохион байгуулсан эсвэл эрүүл мэндийн мэргэжилтэй ойролцоо байгууллагын ажилтанг томилсон байдаг. Нөгөө талаас, эрүүл мэндийн боловсролын үйл ажиллагаа байнга төвлөрсөн бус, байгууллагаас бусдад түгээх байдалтай байх ёстой.
Эдгээрээс гадна мөн ашигтай арга бол эрүүл мэндийн боловсролын нэгжийг эрүүл мэндийн статистик, эх хүүхдийн эрүүл мэнд, халдварт өвчний хяналтын хэсэгт байрлуулах явдал юм. Үйлчилгээг бүсчлэх мужичлах нь мөн үр дүнтэй байдаг гэдгийг бас зөвлөх байна. Ерөнхийд нь дүгнэхэд эрүүл мэндийн боловсролын үйл ажиллагааг бүрэн төвлрүүлэх боломжгүй юм. Хэдийгээр энэ талаар туршлагатай, чадвартай болсон ч эрүүл мэндийн агентлаг эрүүл мэндийн боловсролын төвийн байгууллагаас мэргэжсэн хүн дэмжэж тусласанаар эрүүл мэндийн боловсролын үйл ажиллагааг чөлөөтэй явуулах боломж дээшлэдэг.

Ихэнх нөхцөлд эрүүл мэндийн боловсролын төвийн байгууллага нь сайн мэргэжилтэнгүүдтэй байдаг ба удирдлагатайгаа нягт холбоотой ажиллаж, хамт олны төлөвлөлт, хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлдэг.

Эрүүл мэндийн боловсролын байгууллагын өөр нэг чухал асуудал бол засгийн газрын янз бүрийн түвшингийн үйл ажиллагаатай холбоотой ажиллах явдал юм. Эрүүл мэндийн боловсролыг бусад эрүүл мэндийн хөтөлбөрүүд, улс, бүсийн үйл ажиллагаатай уялдуулах нь чухал. Огден, Эрүүл Мэндийн боловсролын Холбооны Төвийн даргын байр сууринаас дээрхийн эсрэг мэдэгдэл хийсэн. Эрүүл мэндийн боловсрол шиг засгийн газрын үйл ажиллагаанд өргөн тархадаг төдийгүй үндэсний хэмжээнд өргөн тархсан үйл ажиллагаатай салбарыг засгийн газар, холбооны улсын засгийн газар ерөнхийд нь “үйл ажиллагаа нь хаана байна” гэсэн буруу төсөөлөлтэй байдгаа цаашид орхих хэрэгтэй гэж мэдэгдсэн.
Энэ бол үнэхээр эсрэг, тэсрэг юм. Эрүүл мэндийн боловсрол хувь хүн, гэр бүлд ч явагдаж, хүний амьдардаг гэр орон, ажлын байр, хамт олон ч хүрч байна. Энэ бол хүн сурдаг, дадлага хийдэг, сурдаггүй, дадлагаждаггүй газарт амьдралын чанарыг сайжруулах, амьдралын сайн сайхныг нь хадгалах, тэдэнд эрүүл мэндийн үйлчилгээг хэрхэн зохистой хүртээхийг эрмэлзэж байгаа явдал юм. Засгийн газар магадгүй, үүнийг байнга хийдэг, хийхийг зорьдог. Заримдаа энэ төслийг янз бүрийн хэлбэрийн дэмжлэгтэйгээр санал болгодог. Гэвч орон нутгийн байгууллага, хувь хүн энэ ажлыг цэгцэлдэг. Тэд юуг тодорхойлж байна вэ, эрүүл мэндийн боловсролыг санаандаа хүртэл явуулж чадаж байна уу, үгүй юу гэдэг нь үндэсний эрүүл мэндийн байдлыг дээшлүүлэх аугаа боломж юм. Энэ үг бол 1970 оноос бий болсон эрүүл мэндээрээ хохирогчдыг шүүмжлэх хандлагын бодит байдалд тохирсон, ашигтай тодорхойлолт болдог юм.

Сургуулийн болон Эрүүл мэндийн байгууллагын ажлын холбоо
Сургууль нь олон хүүхэдтэй, мөн хүн амын тусгай анхаарал халамж шаарддаг бүлгийхэн байдгаараа сургалт явуулах хамгийн тохиромжтой орчин болдог. Хүүхэд 3 сувгаар мэдээллийг авч байдаг Үүнд:
1. Эцэг эх
2. Багш
3. Найз нөхдөөсөө мэдээлэл авч байдаг байна.
Багш бол хүүхдийн орчинд эерэг нөлөө үзүүлдэг хамгийн чухал хүн учраас эрүүл мэндийн боловсролыг багшаар дамжуулж олгох зайлшгүй шаардлагатай юм. Өнөөдрийн сургууль нь маргаашийн “ард түмэн”-ийг багтааж байдаг тул өнөөдрийн асуудалд илүү анхаарах хэрэгтэй юм. Иймд хойч үеийн залгамж холбоо болсон хүүхэд, тэдний хамт олныг буруу ташаа мэдээлэл, муу зуршлаас хол байлгах, тэдэнд эрүүл мэнд өвчний тухай суурь ойлголт өгөх нь мэдээж чухал юм. Зөвхөн сургуулийн эрүүл мэндийн боловсрол дан ганц хамт олны эрүүл мэндийн хөтөлбөр биш, боловч энэ нь зайлшгүй өндөр үр дүнтэй байх ёстой. Нийгмийн эрүүл мэндийн байгууллага сургууль хоёулаа хүүхдэд эрүүл мэндийн талаархи мэдлэгийг хүртээх сонирхолтой байдаг тул заримдаа 2 байгууллага бие биенийхээ үйл ажиллагаанд сөрөгөөр нөлөөлөх буруу ойлголцох байдал гардаг нь төдийлөн тааламжтай зүйл биш юм. Зарим тохиодолд эрүүл мэндийн байгууллага хоёул хүүхдэд сургуулийн эрүүл мэндийн боловсрол хөтөлбөрийг тэнцвэртэй хүртээх хөтөлбөртэй байдаг. Ийм тохиолдолд 2 байгууллага хоёулаа эрүүл мэндийн боловсролын хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд голлох үүрэгтэй оролцдог. Эрүүл мэндийн байгууллагын ажилтнууд багшлах гэдэг нь мэрэгжлийн өвөрмөц ур чадвар бөгөөд хүүхэд хичээл зааж байгаа багш нь өөрөө энэ боловсролыг олгох нь илүү чухал гэдийг санаж байх хэрэгтэй.

Хамт олон, найз нөхөд, төслийн баг, эрүүл мэндийн боловсролыг олгох үйл ажиллагаанд хамтран зүтгэгчид чинь мөн түүнчлэн эрүүл мэндийн байгууллагын ажилтнууд болон сургууль юу хүсч байгаа нь маш чухал юм. Эрүүл мэндийн боловсролын ажлыг хамгийн үр дүнтэй явуулах шаардлагатай бөгөөд дээрхи 2 байгууллага аль нь ч дангаараа төдийлөн өндөр үр дүнд хүрэх боломжгүй.

Эрүүл мэндийн хөтөлбөрийн төлөвлөлт
Эрүүл мэндийн боловсрол 4 үе шат буюу үйл ажиллагааны хэлбэртэй байдаг. Үүнд
1.Анализ хийх
2. Мэдрэг болох
3. Зар сурталчилгаа
4.Боловсрол гэсэн үе шатуудтай.
Эдгээр үе шатууд нь бие биеэ харилцан үгүйсгэдэггүй боловч тодорхой дэс дараалалтай, ерөнхийдөө давхцах хандлагатай, бие биеэсээ хамааралтай байдаг.

1. Анализ хийх
Анализ буюу задлан шинжилгээ хийх нь мэдээж гол, суурь хэсэг юм. Энэ салбар болон бүлгийн тулгамдсан асуудлыг судалдаг хүчин зүйлээс нь тулгамдсан асуудлыг үүсдэг ба тэднийг дэмжих хандлагатай хувь хүн, байгууллагын шинж чанар нь асуудлыг шийдвэрлэх мэдлэгийн хэрэглээнд саад болж байдаг.
Грини урьдал ажлын цар хүрээг тодорхойлсон: Боловсруулсан оншилгоо ба үнэлгээг урьдчилан таамаглах, хэрэгжүүлэх, боломжтой шалтгааныг илрүүлэхээс тогтдог. Эрүүл мэндийн боловсрол нь зорилтондоо тулгуурлаж зан үйлийг өөрчлөх боломжийг судалдаг.
Урьдчилан таамаглах хүчин зүйлд:
хандлага, итгэл, үнэмшил, хувь хүмүүс тухайн асуудал, зан үйлийг хэрхэн ойлгож ухаарч байгааг багтаадаг.
Хэрэгжүүлэх хүчин зүйлд:
Гэдэгт бүтэц ба нэг хувилбарыг дэмжих хүчин зүйл, тухайлбал сургуулийн өдрийн хоолны цэс гэх мэт хүчин зүйл багтдаг
Бололцоотой хүчин зүйлд:
Итгэл, үнэмшил, хандлага, ойлголтыг төлөвшүүлэх үйл явцыг амархан хялбар болгох хүчин зүйл ордог.
2. Дараагийн үе шат нь мэдрэг болох
Дан ганц эрүүл мэндийн мэдлэг эсвэл хувь хүн, хамт олны буруу зуршлыг өөрчлөх үйл ажиллагаа нь таамаглаж байгаа хүрэх ёстой үр дүн болж чаддаггүй. Эрүүл мэндийн агентлаг, эсвэл зан үйл өвчин, эрүүл мэндийн үйлчилгээний талаар мэдлэгтэй, тэдгээрийг бүрэн ойлгосон хүн энэ бүх үйл явцад оролцох нь чухал юм. Мэдрэг болгоход сургалтын техник хэрэгсэл, уриалга, радио, телевизийн сурталчилгаа, сурталчилгааны самбар зэрэг нь чухал боловч эдгээр нь олон түмэнд их мэдээлэл өнгө гэдэгт төдийлөн их найдах боломжгүй бөгөөд нөгөө талаас тэд хийх ёсгүй зарим зүйлийг хийдэг. Жишээлбэл, Худалдааны зар сурталчилгааг үйлдвэрлэгчид зөвхөн бусад үйлдвэрлэгчидтэйгээ өрсөлдөх, бүтээгдэхүүнийхээ талаар хэрэглэгчдэд сайн сурталчилж, таниулахыг зоридог. Үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнийхээ талаархи энгийн сануулгыг олон түмний нүдэнд харуулж, чихэнд сонсгох байдлаар сурталчилгааг амжилттай хийдэг. Гэсэн хэдий ч үйлдвэрлэгчид болон сурталчилгааны агентлаг олон түмэнд хамгийн ойр байгаа дэлгүүртээ хурдхан гүйж очоод худалдаж авахуйц сэтгэгдлийг төрүүлж чаддаггүй байна. “би үүнийг худалдаж авах уу, болих уу” эсвэл “би энэ дарсыг нь авах уу, нөгөөдөхийг нь авах уу” гэсэн бүтээгдэхүүнийг худалдан авах шийдвэр гаргах гэж буй тэр мөчид хүмүүс мэдрэг болгох үйл явцын үр дүнд илүү танил болсон нэртэй бүтээгдэхүүнээ сонгогдог байна. Иймээс эрүүл мэндийн байгууллага ямар нэгэн үзүүлэн тавиулах аргыг ашиглаж “Таны хүүхэд улаан бурхан өвчнөөс найдвартай хамгаалагдсан уу? Эсвэл халдварт саа өвчнөөс хүүхэд нас барж болох уу” гэж асуухад хүмүүс үнэхээр мэдрэгээр тусган авдаг ба үүнээс илүү нарийн мэдээллийг хүлээн авах сонирхолтой болдог.
3. Зар сурталчилгаа бол 3 дахь гол үе шат юм
Энэ нь өмнөх үйл ажиллагаатай нягт холбоотой ба төсөлд бүх нийтийн харилцаа холбоо их чухал гэж үздэгээрээ бусад үе шаттайгаа адилхан юм. Зар сурталчилгаа нь товч мэдээлэл, уриалгыг арай илүү дэлгэрнгүй үзүүлж харуулдаг мэдрэг болгох үйл явцын илүү сайжруулсан хэлбэр байх ёстой гэж үздэг.
4. Эрүүл мэндийн боловсролын 4 дэх үе шат нь боловсрол бөгөөд энэ үе шат илүү чухал юм. Боловсрол нь мэдээллийг хэлж байгаа болон хүлээн авч байгаа хүмүүсийн хоорондын харилцаанаас үүсдэг юм. Нэг хүн нөгөөдөө ямар нэг зүйлийг өгөхгүйгээр эрүүл мэндийн боловсролыг явуулах боломжгүй юм. Эрдэм мэдлэг нь зөвхөн багш, суралцагчийн хамтын хүч чармайлтаар бий болдог. Мэдээллийг хүргэх, дуулгах нь бусдын мэдлэгийг нэмэгдүүлж, ерөнхйи төсөөллийг нь өөрчлөх ба хувь хүн хоорондоо мэдээллийг солилцоход сонсож байгаа хүнтэй, цаг хугацаа, нөхцөл байдал зан төрхөөсөө ойролцоо байх шаардлагатай. Эрүүл мэндийн мэдлэгийг ашиглахад хүмүүсийг сэдээх, тэдэнд ойлгуулж, хүлээн зөвшөөрүүлэх талаар чрмайлт үзүүлэх ёстой. Мөн хүмүүсийн өөрсдийнх нь соёлын хандлага, итгэл, сүжиг, нэр төр, атаа хорсол, бахархал бүгдийг ойлгож анхаарах ёстой.








1.3 Эрүүл мэндийн боловсролын тулгамдсан асуудлууд

Монгол хүний эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх нь өнөөгийн энэ үед маш ноцтойгоор зөрчигдөж тулгамдсан асуудал болж байна. Хүний эрх, эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг тухайн улс орон баталгаажуулж өгөх нь монгол улсын төрийн үүрэг юм. Эрүүл мэндийн талаар дэлхий нийтэд баримталж буй бодлого, үйл ажиллагаа нь дан ганц өвчнийг эмчлэхэд бус хүн амд эрүүл мэндийн боловсрол эзэмшүүлж, эрүүл аж төрөх ёсыг хэвшүүлэн хөгжүүлэх, амьдарч, сурч ажиллаж буй орчиндоо эрүүл мэндэд таатай нөлөөлөх нөхцөлийг салбарын болон нийгмийн дэд бүтэцүүдийн хамтын үйл ажиллагааг чиглүүлэх замаар хүн амын эрүүл мэндийн байдлыг дээшлүүлэхэд чиглэгдэж байна. Эрүүл мэндийн боловсрол эзэмшүүлэх үйл ажиллагаа нь хүн амд үзүүлэх эрүүл мэндийн анхны тусламжийн нэг бүрэлдэхүүн хэсэг бөгөөд энэ нь эрүүл мэнд, экологи, боловсролын асуудлаар төр, засгаас авч явуулж буй бусад арга хэмжээ амжилттай хэрэгжиж үр дүнд хүрэхийн үндэс суурь юм.

Хүн амд эрүүл мэндийн боловсрол олгох албан ба албан бус сургалтын тогтолцоо манай оронд 1960-аад оноос бүрэлдэн тогтсон билээ. Дэлхий нийтээрээ хүн төвтэй хөгжлийн бодлого баримтлан улс орны хөгжлийн үндсийг боловсрол хэмээн үзэх болсон өнөө үед хүний хүчин зүйлийн гол тодорхойлогч болох эрүүл мэнд, боловсролын асуудлыг цогц байдлаар нь авч үзэн, хүн амын эрүүл мэндийн боловсролы үйлчилгээг тэдний эрэлт хэрэгцээг хангахуйц түвшинд шинэчлэн зохион буйгуулах зорилт тулгарч байна. Нийгэм эдийн засгийн социалист тогтолцооны үед төлөрсөн төлөвлөгөөний дагуу эмнэлэг гэгээрлийн ажлыг ихэвчилэн цаг үеийн компанит ажлын шинж чанартай зохион байгуулж, түүнд төр, засаг, олон нийтийн байгууллага, ард иргэдийн оролцоо хангалтгүй, зөвхөн эрүүлийг хамгаалах байгууллага ажил мэтээр ойлгогдож ирснээс хамтын үйл ажиллагаагаар эрүүл мэндийг дэмжигч орчин бүрдүүлэх болон иргэд эрүүл мэндээ өөрөө хариуцах сэтгэлгээ, эрүүл мэндээ хамгаалж бэхжүүлэх, эрүүл аж төрөх талаар цэгцтэй мэдлэг, зөв хандлага, дадал төлөвшиж чадаагүйгээс өвчлөл эндэгдэл, осол гэмтлийн түвшин тууштай буурч, эрүүл мэндийн үзүүлэлт тогтвортой сайжрахгүй байна. Нөгөө талаар нийгэм, эдийн засгийн хөгжилтэй холбоотой хүмүүсийн амьдрах хэв маяг өөрчлөгдөж, зүрх судас, хоол боловсруулах эрхтний өвчин, зарим хортхавдар, тараглалт, шүд цоорох, чихрийн шижин, бэлгийн замаар халдварлах өвчин зэрэг хүмүүсийн аж төрөх дадал хэвшилтэй холбоотой үүсдэг өвчнүүд нэмэгдэх хандлагатай байна.

Манай улсын нийгэм, эдийн засгийн шинэ тогтолцоонд шилжиж эрүүл мэндийн тухай ойлголт, түүнд хандах хандлага, эрүүл мэндийн асуудалтай холбогдон гарах эрх зүйн харилцаа, үнэлэмж өөрчлөгдөж эрүүл мэндийн үнэ цэнэ, эрүүл мэндийн боловсролын хэрэгцээ улам бүр өсөн нэмэгдэж байна.

Хүн амын эрүүл мэндийн боловсролын тулгамдсан асуудалд хөгжлийн тухай шинэ хандлага үзэл баримтлал, төрөөс эрүүл мэнд, боловсролын талаар баримтлах бодлого, өөрчлөлт шинэчлэлтийн зорилго, зорилтын үүднээс хандаж хүн амын эрүүл мэндийн боловсролын түвшин, чанар, үр ашгийг дээшлүүлхийн тулд иргэдээс Үндсэн хуулинд заасан “Эрүүл мэндээ хамгаалах” үүргээ биелүүлхэд нь төрийн зүгээс дэмжлэг үзүүлж, иргэд эрүүл мэндээ хамгаалж бэхжүүлэх, эрүүл аж төрөх арга барил эзэмшиж, эрүүл зан үйл төлөвшин тогтохуйц “Эрүүл мэндийг дэмжигч” орчин бүрдүүлэх, түүнд оролцох төрийн ба төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, гэр бүл, иргэдийн үүрэг хариуцлага, хамтын ажиллагааг эрчимжүүлэх шаардлага зүй ёсоор тавигдаж байна. Өнөөгийн нөхцөлд хүмүүсийн эрүүл мэндийн эрэлт хэрэгцээ, хүн амын эрүүл мэндийн байдал өвчлөл эндэгдлийн зонхилох шалтгаан ихээхэн өөрчлөгдөж, дэлхий нийтээрээ хүн төвтэй хөгжлийн бодлого баримтлан улс орны хөгжлийн үндсийг боловсрол хэмээн үзэх болсноос хүний хүчин зүйлийг голлон тодорхойлогч эрүүл мэнд, боловсролын асуудлыг цогц байдлаар авч үзэн, боловсролын үйлчилгээг тэдний эрэлт хэрэгцээг хангахуйц түвшинд шинэчлэн зохион байгуулах зорилт тулгарах боллоо.
Боловсрол бичиг үсэг, хүмүүсийн харилцаанд маш их дэвшилт гарсан хэдий ч анагаах ухаан, эрүүл мэндийг хамгаалах мэдлэг, түүнийг олон түмэн ойлгож, ашиглаж байгаа байдлын хооронд асар их дутагдал оршсоор байна. Мэргэжлийн сэтгүүлчид сургуулийн хүүхдүүд, их сургуулийн оюутан , насанд хүрэгчдийн талаархи судалгаа, тухайн салбарын дутагдалыг илчилсэн эсвэл сайжруулж байгаа талаар их бичсэн байдаг.
Олонхи эцэг эхчүүд хүүхдүүдээ дархлаажуулалтанд хамруулдаггүй, олонхи жолоочид согтуугаар жолоо барьсанаас, эсвэл хамгаалах бүсээ хэрэглээгүйгээс осолд орох, амь насаа алдах явдал элбэг тохиолддог. Тамхи татах, баталгаагүй эмийг хэрэглэх явдал мөн түгээмэл байна. Нийгмийн эрүүл мэндийн ажлын нэг бэрхшээл нь мэдээж өвчин болон яаралтай тусламж үзүүлдэггүй явдал юм. Үнэхээр, нийгмийн эрүүл мэндийн мэрэгжилтэн халдварт бус өвчин ялангуяа, архаг өвчнийг хянахад гол үйл ажиллагаагаа чиглүүлдэг. Өндөр халуунтай байгаа менингиттэй өвчтөн эсвэл хэвлийн хүчтэй өвдөлттэй мухар олгойн хурц үрэвсэлтэй өвчтнийг сэдээнэ гэдэг бол нэлээд бэрхшээлтэй юм. Хоололтын байдал, зан үйлийг өөрчлөх, дасгал хийх байдлаар ирээдүйд гарч болох бэрхшээлээс эрүүл мэндээ хамгаалан дэмждэг. Үр дүн нь богино хугацаанд хурдан гардаггүй Одоо үеийн эрүл мэндийн боловсролын үйл ажиллагаа хангалтгүй байгааг тайлбарлах хэд хэдэн шалтгаан байна. Практикт үүнийг Свинхард анх ажиглаж, нийгмийн эрүүл мэнд ба сайн дурын холбооныхон мэдээлэлээ ихэнхи үзвэл зохих сонгогчдын үзэхээс зайлсхийдэг сувагаар үзүүлдэг, сонгогчид “явцуу” биш байдаг. Гэхдээ тэд ил тод харилцан ойлголцох байдлаар сургалтаа явуулж байгаа нь үр дүнгийн баталгаа биш юм” гэж дүгнэсэн. Иймд эрүүл мэндийн боловсрол, нийгмийн эрүүл мэндийн ажилтанд хоёр бэрхшээл тохиолддог.

Нью-Йоркийн Анагаахын Академаас Эрүүл мэндийн боловсролд дараахь бэрхшээлүүд тохиолддог гэж тодорхойлсон:
1. Өвчнөөс урьдчилан сэргийлэхээс өвчнийг эмчлэх, өвчний шинж тэмдэгийг арилгах нь илүү амархан гэж ойлгодогоос бэрхшээл учирдаг.
2. Боловсрол бол тодорхой асуудлыг шийдвэрлэхэд бэлэн, оролцох дур сонирхолтой байсан ч боловсролын үйл ажиллагаанд маш цөөхөн удаа оролцдог явдал юм. Хэрэв хамт олны дунд ямар нэг асуудал үүсвэл магадгүй зарим нь “Хариулт бол боловсрол” гэж хэлнэ. Хаана ч үргэлж л асуудал тулгарч байдаг.
3. Эрүүл мэндийн боловсрол нэр хүнд өндөртэй байдаггүй. Сургуульд үүнийг гол хичээл гэж үздэггүй, үүнд өчүүхэнч сонирхолгүй багш нар энэ хичээлийг удирдах хичээл гэж үздэггүй, голдуу биеийн тамирын багш нар үүнийг заадаг.
4. Эрүүл мэндийн боловсролын хөтөлбөрийг явуулдаг хүн нь тусгай сургалтанд хамрагдаагүй, нарийн мэрэгжил эзэмшээгүй байдаг.
5. Эрүүл мэндийн боловсролын байгууллага, эрүүл мэндийн байгууллага сургалтын хөтөлбөр, стандартыг боловсруулахад хамтарч ажилладаггүй
6. Эрүүл мэндийн боловсролын хамтарсан хөтөлбөр эсвэл дангаар явуллах хөтөлбөрийн бүх салбарын зохион байгуулалт алдагадана.
Эрүүл мэндийн боловсролын үр дүнтэй, хөдөлгөөнтэй хөтөлбөр нь хамт олны санаа бодол чухал зүйлийн сонголт, хөтөлбөрийн үйл ажиллагаа, хүлээсэн үүргийг багтаасан байх ёстой, Сургуулиас гэр, гэрээс сүм, сүмээс хамт олон хүртлэх үүрэг, чадварыг өөрчлөн, шилжүүлэхээр зохион байгуулах нь зүйтэй юм.
Энэ бүхний ард талд эрүүл мэндийн боловсрол нь хувь хүний ялангуяа, нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтэн, ангаах ухаан, боловсролын ажилтнуудын маш их хүч чармайлтыг шаарддаг.
1971 онд эрүүл мэндийн боловсролын ерөнхийлөгчийн зөвлөл Амеркийн эрүүл мэндийн боловсрол нь “ Үл ойшоосон, хөрнөгө санхүүжилт муутай, эрүүл бус үйл ажиллагааны хэсэг” юм гэж дүнэсэн ба сургуулийн эрүүл мэндийн хөтөлбөрийн 60 мйнган хүүхдийн дунд, хүүхдүүд юу ч хийдэггүй бороотой өдөрт явуулсан нь зохион байгуулалт муутай, эмх замраагүй болсон. Нийгмийн эрүүл мэндийн Хүрээлэнгийн захирал Виктор Вингарден: 1971 онд АНУ-ын Эрүүл мэндэд 75 тэрбум доллар зарцуулсаны 92% -ийг өвчилсний дараахь үйл ажиллагаанд, зөвхөн 0.5 %-ийг эрүүл мэндийн боловсролд зарцуулсан болохыг цохон тэмдэглэсэн.

Эрүүл аж төрөх ёсыг хэвшүүлэхэд төрийн болон төрийн бус байгууллага, хувь хүн бүр хамт олны оролцоог нэмэгдүүлэх нь
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас 21-р зуунд үзэл баримтлал болох “Бүх нийтээрээ эрүүл аж төрж, амьдралын чанарыг уртасган бие бялдарын болон нийгмийн эрүүл орчинд сэтгэо хангалуун амьдрах бололцоог хангах”-д эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг тшудрага тэгш хуваарилалтын зарчим дээр хүргэж, бие хүн, хамт олныг өөрсдийн эрүүл мэндээ хамгаалах үйл ажиллагаанд татан оролцуулах, хариуцлагыг дээшлүүлэхийг чухалчилж байна. Эрүүл аж төрөх ёс гэдэг нь идэвхитэй урт удаан наслах, хөдөлмөрийн чадвар өндөр байх, эрүүл мэндийг хамгаалж бэхжүүлэхэд чиглэсэн шинжлэх ухааны үндэслэл бүхий хэм хэмжээнд үндэслэл эрүүл ахуйч зан үйлийг хэлнэ.
Сүүлийн жилүүдэд дэлхийн улс орнууд төдийгүй манай оронд хүмүүсийн амьдрах хэв маяг, зан үйл өөрчлөгдсөнөөс зүрх судас, хоол боловсруулах эрхтний өвчин, хорт хавдар жингийн илүүдэл, тараглалт, чихрийн шижин, бэлгийн замын халдварт зэрэг хүний аж төрөх хэвшилтэй холбоотой үүсэх өвчнүүд нэмэгдэж байгаад сэтгэл эмзэглэж байна. Тэр ч утгаараа олон нийтийн дунд эрүүл аж төрөх ажлыг зөвхөн эмнэлгийн байгууллагын үүрэг гэж ойлгодог хандлага нийтлэг байна. Эрүүл мэндийн байгууллага, эмч эмнэлгийн ажилчид нь эрүүл мэндийн боловсролын үйл ажиллагааг удирдан зохион байгуулж, олон нийтийг энэ ажилд татан оролцуулахад манлайлах үүрэгтэй. Хүн бүр эрүүл амьдралын хэв маягийг дадал болгож чадвал нийгэмд эрүүл аж төрөх хандлага аяндаа бий болно.

Эрүүл аж төрөх ёсны 5 үндсэн асуудлууд:
1. Эрүүл хүнс, зохистой хооллох.
2. Хорт зуршил
3. Орчны эрүүл ахуй
4. Сургалт сурталчилгаа
5. Нийтийн биеийн тамир

1.Эрүүл хүнс, зохистой хооллох: Эрүүл хүнс чанар аюулгүй байдал гэдэг ойлголт нь манай орны ихээхэн тулгамдаж буй асуудал болж байна. Манай улсын хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний боловсруулалтын түвшин нэн доогуур байгаагаас хүнсний аюулгүй байдлын наад захын шаардлагыг тэр бүр хангаж чадахгүй байна. Аливаа улс орон хүнсний хэрэгцээгээ 30-аас дээш хувийг импортоор, ялангуяа хүнсний тодорхой бүтээгдэхүүний импортын 20-оос дээш хувийг зөвхөн нэг улсаас авдаг бол хүнсний баталгаа алдагдаж хараат байдалд орсон гэж үздэг. Өнөөдөр дэлхийн хэмжээнд 800 сая хүн өлсгөлөн байдалтай байна. Хүнсний асуудлаар Ром хотноо дэлхийн улс гүрний төр засгийн тэргүүний хэмжээнд байнга чуулж хүнсний хомосдлыг арилгах, Өлсөж байгаа хүний тоог 2015 он гэхэд 50 % бууруулах бодлогыг мянганы зорилт болгон дэвшүүлж, түүнийг хэрэгжүүлэхийн төлөө үйл ажиллагааны бодлогоо уяалдуулан ажиллаж байна.
Хүнсний аюулгүй байдлыг хангах, боловсронгуй болгох, орон нутгийн эдийн засгийн боломж чадавхийг дээшлүүлэх, Хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэх техник технологийг боловсронгуй болгож өгөх хэрэгтэй байна. Хүнсний хангамж аюулгүй байдал, хүнсний гаралтай түүхий эд бүтээгдэхүүн экспорт, импортийн бараа бүтээгдэхүүн, хүнсний шимт чанар, хууль эрх зүйн талаас нь томоохон бүлэг ойлголт нь үндсэн зарчимаараа хамааралтай болохыг харуулж байна.
Аливаа улс ороны хөгжлийн түвшин нь эрүүл мэнд, эрүүл хүнс, аюулгүй байдалтай шууд холбоотой.

Хоол хүнсний хэрэглээ эрүүл мэндэд нөлөөлөх:
Хүний бие махбодын бодисын солилцооны хэвийн үйл ажиллагааг хангах хүчин зүйлүүдийн дотроос хоол хүнс чухал байр суурийг эзлэнэ. Сүүлийн жилүүдэд монголчуудын дунд хоол боловсруулах эрхтний өвчлөл асар их нэмэгдэж байгаа. 1990 оны эхэн үеэс хүнсний хэрэглээний шинэ чиг агуулсан эмчилгээний ач холбогдолтой хүнсний талаар өгүүлэл бүтээлүүд ихээхэн гарах болсон. Хүн хоол хүнсээр дамжуулан эрүүл мэндээ хамгаалах, төрөл бүрийн өвчнөөс урьдчилан сэргийлэх, өвчилсөн нөхцөлд явцыг нь сааруулах зорилгоор эмчилгээний ач холбогдолтой бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг орчин үеийн шаардлагад нийцүүлэн зохион байгуулах нь өнөөдрийн олон эмзэг асуудлыг шийдвэрлэх боломжийг нээх юм. Хүний аливаа өвчлөлийн үдсэн шалтгаан нь бодисын солоцооны хэм алдагдал буюу бичил эрдэс, аминдэм, шим тэжээлийн дутагдал доройтол, илүүдэлтэй холбоотой дээд зэргээр шингэн шимэгдэх хоолоор сувилах шинжлэх ухаан технологи, клиникийн эмийн эмчилгээг эмчлүүлэгсдийн бие махбодод нэн зохицон нийцэж дээд зэргээр шингэн шимэгдэх хоолоор сувилах шинжлэх ухаан технологи, клиникийн эмчилгээний цогц арга хэмжээг хэрэгжүүлж амьдралд туршин нэвтрүүлэхэд оршино.
Хүний бие махбодод хялбар шингэж, үрэвссэн эд эрхтний үйл ажиллагааг хөнгөвчлөх үйлчилгээтэй үл орлох амин хүчлийн зохистой хэмжээ, харьцаагаар агуулах уургийн эх үүсвэрийг тодрхойлж, эмчилгээний хоолны түүхий эдийн лоцын хэмжээтэй уялдуулан зохицуулсан нь биологийн ач холбогдолтой уургаар эмчлүүлэгсдийн хонгот хэрэглэх нийт уургийн 50 орчим хувийг хангах нөхцлийг бүрдүүлж байна.
Омега-3,6, фосфатид зэрэг биологийн идэвхт бодисыг харьцангуй ихээр агуулах хүнсийг эмчилгээний хоолын бүтцэд багтаах, холестерины агууламж өндөртэй хүнсний түүхий эдийн хэмжээг 30 хувиар нэмэгдүүлэхээр тооцоолсон болно. Дээрхи зохицуулалтаар эмчилгээний хоолны тос агууламжийн 50%-ийг ургалмлын гаралтай, 50 % -ийг сүү цагаан идээнийх тус тус эзэлж байна.
Гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг эрчимжүүлэх, хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг дэмжих, цөсний хүчил илүүдэл давс, хорт нэгдлийг шингээж бие махбодоос пектин, фруктоза зэрэг нүүрс усны агууламж нь эмчлүүлэгсдийн хоногт хэрэглэх нүүрс усны 60%-ийг эзэлж байна. Дээрхи бодисыг агуулах хүнсний иүүхий эдийн эх үүсвэрээр жимс жимсгэнэ, үр тариа, хар гурилын бүтээгдэхүүнийг сонгосон болно.
Бие махбодийн дархлалын урвалж чанар, бодисын солилцоог нэмэгдүүлэх ач холбогдолтой, С ба В аминдэмийг эрүүл хүний хоногт хэрэглэх хэмжээнээс 2 дахин их байхаар зохицуулсан бөгөөд түүний эх үүсвэр болох жим жимсгэнэ, пребиотик бүтээгдэхүүн нь хоногийн хүнсний нэр төрлийн 30% ийг эзэлж байна.
Хүний биед үүсэх олон төрлийн өвчнөөс элэг цөсний архаг үрэвслийн үүсэл, явц, эдгэрэлт нь хоол хүнсний хэрэглээтэй нягт холбоотой. Элэг цөсний архаг үрэвслийг илааршуулах эмийн мэчилгээг эмчилгээний хоолтой хавсрах аргыг хэрэглэх нь эмнэлзүйн онцгой ач холбогдолтой болох нь судлаганы үр дүнэгээр нотлогдсон болно.

2. Хорт зуршил: Ер нь ямар нэг өвчин болон гэмтэлтэй хамт “ер бусын хачин бухимдал ч хувь заяаны эргэлт” маягийн зүйл дагалдаж байдаг. Энэ нь нийгэм, хувь хүний эрүүл мэндийг сарниулдаг бөгөөд өөрийгөө ингэж гэмтээснийхээ бурууг бусдад тохох гэж оролддогоороо их хор хохиролтой юм. Хүн амьтанд химийн бодист дасаж чаддаг, тэрээр дараа нь хүний амьдралын чиг шугамыг өөрчөлдөг болохыг урьдаас харж мэдэж чаддаггүй бөгөөд энэ нь хүнд, аймшигтай муу үр дагвар учруулж, нийгмэд нэлээд эмх замбараагүй байдал үүсдэг. Эдгээр зан үйлийн эмгэгүүд нь архи, тамхи, марихуан зэрэг мансууруулах бодисыг шуналтайгаар хэрэглэх явдалтай холбоотой. Хүний хэрэглэдэг эдгээр зүйлийн ихэнхийг ухаалгаар хэрэглэх үед ашигтай талтай байдаг ба ерөнхий нөлөө нь зөвхөн хүн амын бага хэсэгт шууд нөлөөлдөг. Эдгээр нөлөө нь хүн амын ихэнх хэсэгт шууд бусаар нөлөөлж, эхлээд сэргээх нөлөө үзүүлж хүч чадал, идэвхтэй болчихсон юм шиг байдаг. Иймээс тэд цаашдаа давтан хэрэглэхийг оролддог.
Хүний бие махбодод дасал болж, эмгэг үүсгэдэг олон хорт зуршил байна. Үүнд:
1. Архи
2. Тамхи
3. Мансууруулах бодис

Архи: Хүний бие махбодод дасал болж, эмгэг үүсгэдэг олон хорт зуршлын дотроос архи спирт бие даасан төрөл болон орж, нийгэмд анхаарал татах асуудлын нэг байсаар байна. Архи спиртйин хэрэглээнээс үүдэн гарах архаг архидалт, хурц ба архаг хордлогын илрэл нь эмгэг зүйн бие даасан хэлбэр болж Дэлхийн эрүүл мэндийн боловсролын гаргасан өвчний ангилалд архины архаг өвчин гэдэгт багтаж байна. Улаанбаатар хотод 1996-1998 онд 16-60 насны 223 хүн архины хурц хордлогоос нас барсан нь тогтоогдсон байна. Согтууруулах ундаа нь хүний анхаарлыг сарниулж, өөртөө тавих хяналтыг сулруулж аливаа асуудлыг дүгнэж цэгнэх, зөв бодол, дүгнэлт гаргах чадваргүй болгодог. Мөн сэтгэлзүйн болон ёс суртахууны доголдолд орж нийгэмд эзлэх байр ёуурь бууран доройтдог байна.

Тамхи: Тамхи нь зөвхөн тамхи татдаг хүмүүсийн асуудал төдийн бус тэдэнтэй хамт амьдардаг бүх хүмүүсийн эрүүл мэндийн чухал асуудлуудын нэг юм. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээлсэнээр тамихнаас үүдэлтэй өвчний улмаас жилд 4 сая хүн нас барж байна. Энэ тоо 2030 он гэхэд 10 саяд хүрэх ба эдгээрийн 70% Монгол улс мэт хөгжиж байгаа орнуудад ногдох юм. Дэлхий дээр өнөөдөр тамихнаас үүдэлэй нас баралтын тоо, срэгийлж болох нас баралтын дийлэнх хувийг эзэлж байна. Иймээс нэгэн төрлийн тахал хэмээн нэрлэж болох тамхи ба тамхидалтын тухай асуудалд Монгол улсын засгийн газар, ЭМЯ, ТББ-ууд болоод нийт иргэд анхаарлаа хандуулж байна. АРДА-МОНГОЛ-ТТ-гүй залуус төслөөс 2001 онд хийсэн судалгаанаас үзэхэд Монгол улс тамхидалтын түвшингээрээ дэлхийд тэргүүлэх байр /эрэгтэй насанд хүрэгсдийн 2 /3 нь буюу 67.8% нь, эмэгтэйчүүдийн 4/1 буюу 25.5 % нь тамхи татдаг/ эзэлж байна. Энэ үзүүлэлтийг 2000 онд хийсэн судалгааны дүнтэй харьцуулахад эрэгтэйчүүдийнх 6.4%-р эмэгтэйчүүдийнх 6.6%-р тус тус нэмэгдсэн нь улсын ниймгийн эрүүл мэндийн асуудал болон эдийн засагт муугаар нөлөөлөх боллоо. Монголд зүрх судасны, амьсгалын замын өвчин, хорт хавдар зэрэг эмгэгүүд ихэвчлэн тамхинаас үүдэлтэй нас баралтын гол шалтгаан болж байна. Засгийн газрийн статистикийн мэдээнээс үзхэд 1997 онд нийт нас баралтын 64% -ийг тамихнаас шууд үүдэлтэй өвчин болон хорт хавдраас шалтгаалсан гэж үзжээ. Нийслэлийн хүн амын 66 % нь тамины ор хөнөөлтэй утаанд амьдарч байна гэсэн судалгаа байна. Тамхины хор хөнөөлтэй тэмцэх явдал 21-р зуунд хүн төрөлхтний хөгжлийн гол асуудлуудын нэг болоод байна. Сүүлийн жилүүдэд манай улсад тамхины хэрэглээ улам бүр нэмэгдэж тамхитай холбоотой өвчлөлүүд хүн амын өвчлөл нас баралтын гол шалтгаан болж хүний эрүүл мэнд болон улс орны нийгэм эдийн засагт ихээхэн хохирол учруулж байгааг харгалзан үзэж УИХ-аас тамхины хор хөнөөлтэй тэмцэх тухай хуулийг 1993 онд батлан гаргасан нь тамихины импот худалдаа, сурталчилгааны зохицуулалттай холбогдсон эрх зүйн таатай орчинг бүрдүүлсэн чухал арга хэмжээ байсан. Тамхины хор хөнөөлтэй тэмцэх үйл ажиллагаа нь ДЭМБ-ын зөвлөж байгаагаар үндсэн 2 чиглэлд хуваагдаж байна.
1. Хүн амын эрүүл мэндийг ТХХ-өөс хамгаалахад чиглэгдсэн ЭЗ-ийн арга хэмжээ болон хязгаарлалтууд
2. Хүн амын дунд эрүүл мэндийн мэдээлэл, сургалт сурталчилгаа явуулах зэрэг эрүүл мэндийг дэмжих үйл ажиллагаа ордог.
ТХХ-тэй тэмцэхэд эрүүл мэндийг дэмжих, мэдээлэл сургалт сурталчилгаа, эдийн засгийн болон олон нийтэд зориулсан тамхины хор нөлөөг сурталчилсан мэдээлэл сургалт сурталчилгаа байгаа бөгөөд төсөв хөрөнгө чадавхи муугаас шаардлагын түвшинд хүртэл явагдаж чадахгүй байна. Иймд цаашид энэ ажлыг эрчимжүүлэх шаардлагатай бөгөөд үүнд Засгийг газраас энэ оны 10-р сард батлан гаргасан эрүүл мэндийн МСС-г эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай 224 тоот тогтоол гарсан билээ. Зүрх судасны өвчин эмгэг үүсгэх нэг гол хүчин зүйл бол тамхи гэдгийг бид бүхэн мэднэ. Тамхи татах нь хүний амь насанд аюултй зүрхний өвчин , уушиг, ходоод болон хамар хоолойн хавдар зэрэг 40 гаруй өвчний шалтгаан болдог байна. Жирэмсэн тамхи татдаггүй эмэгтэйчүүдийн дам тамхидалтанд өртсөний улмаар хөврөлийн өсөлт нь зогсож амьгүй төрөх нл элбэг байдаг байна. Тэд тамхины утааны нөлөөнд автагдсаны улмаас амьсгалын замын өвчин, дунд чихний үрэвсэл, уушигны багтраа өвчнөөр өвчлөх төдийгүй нярай хззхдийн гэнэтийн үхлийн шалтгаан болдгийг судлаачид тогтоожээ.

Мансууруулах бодис:

3. Орчны эрүүл ахуй: Эрүүл мэндийг дэмжих гэдэг нь хүмүүс өөрсдийнхөө эрүүл мэндийг хянан эрүүл мэндээ сайжруулахын төлөө гэр бүл, хамт олон улс үндэсээрээ хамтарн ажиллах, өөрсдийнх нь хийж чадах зүйлийг нэмэгдүүлэх, эрүүл эж төрөх зан үйлийг дэмжихэд чиглэгдсэн үйл ажиллагаа юм.
Байгалийн болон хүний үйл ажиллагааны дүнд бий болсон хүрээлэн буй орчны хүчин зүйлүүд эрүүл мэндийн маш олон бодит асуудлыг бий болгодог. Хэдийгээр сүүлийн арван жилд эрүүл мэндийн асуудлаас хүрээлэн буй орчны бохирдолтой холбоотой хавдар нэгдүгээрт байсан боловч удамшлын эмгэг, төрлөхийн гажиг, мэдрэлийн согог, элэг муудах, халдвар ба гэмтлүүд зэрэг бусад хүчин зүйлүүд хавдар үүсэхэд нөлөөлж байна.

Эрүүл мэндийн дэмжигч орчин:
1. Гэр бүл.
2. Сургууль.
3. Ажлын байр.
4. Хүнсний зах.
5. Эмнэлэг
6. Хот тосгон.
Эрүүл мэндийг дэмжих үндсэн зарчим:
Эрүүл нийгмийн бодлого
Эрүүл мэндийн орчин бүрдүүлэх
Хамт олны оролцоог нэмэгдүүлэх
Хувь хүний чадварыг хөгжүүлэх
Эрүүл мэндийн үйлчилгээг боловсронгуй болгох.
Орчны эрүүл ахуй гэдэг нь өнөөгийн болон хойч үеийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж болох орчны хүчин зүйлийг тодорхойлох, үнэлэх, тандах, хянах, урьдчилан сэргийлэх цогц үйл ажиллагааг хэлнэ.
Аль ч улс орон эрүүл мэнд аж төрөх түүнийг дэмжих бодлог байдаг ажээ. Үүнийг эрдэмтэд тодорхой нөхцөлд нь тулгуурлан хэд хэдэн үндсэн хэсэгт хуваан тодорхойлсон байна. Тухайлбал:
1. Нийгмийн шалгуур: Энэ нь нийгмийн үйл явц, ёс заншил ба нийгмийн хэм хэмжээ зэргийг агуулсан байдаг. Өнөө үед эрүүл мэнддээ хандах нийгмийн хэм хэмжээ зэргийг агуулсан байдаг. уламжлалт харилцаа өөрчлөгдөж байна. Жишээ нь: Соёлын өв болон уламжлалт үнэт зүйлс өөрчлөгдөж, нийгмийн тусгаарлалт ихсэж байна.
2. Улс төрийн шалгуур: Энэ нь нөөц ба эрх мэдлийг үл төвлрүүлэх болон ардчилсан шийдвэр гаргах баталгааг Засгийн газараас шаардана. Түүнчилсэн энэ нь зэвсэглэлээр хөөцөлдөхөөс татаглазах, хүний рэхийг хамгаалах үүрэг хүлээхийн шаардана.
3. Эдийн засгийн шалгуур: Үүнд бүх нийтээр эрүүл байхад нөөцийн эх үүсвэр болон тасралтгүй хөгжил дэвшлийн асуудлууд технологи ба тээвэрлэлтийн аюулгүй байдал хамаарна.
Эрүүл мэндийг дэмждэг дэд бүтцийг хөгжүүлэх ба хүн амын хэрэгцээг мэдэхийн тулд бүх салбарт, ялангуяа эдийн засгийн бодлого боловсруулахад эмэгтэйчүүдийн мэдлэг боловсролыг ашиглах нь чухал. Эмэгтэйчүүдийн ажлын дарамтыг хүлээн зөвшөөрч эмэгтэйчүүд ба эрэгтэйчүүдийн хооронд түүнийг хуваан ноогдуулах. Эмэгтэйчүүдийн байгууллагад эрүүл мэндийг дэмжих бодлого, бүтэцийг хөгжүүлэхэд хүчтэй нөлөөтэй байх ёстой.

4. Сургалт сурталчилгаа: Дэлхий дахинаа цахим төхөөрөмжийн хэрэглээ өсөн нэмэгдэж буй өнөө үед манай улсын эрүүл мэндийн боловсролын салбарт техник хангамжийн нөхцөл бүрдсэн хэдий ч программ хангамжийн ямар нэг доривтой бүтээл гарч, нийтийн хүртээл болоогүй байна. Компьютерийн программ хангамжийн нэг хэлбэр болох “Интерактив CD” сургалтын арга, хэрэглүүрийг эрүүл мэндийн боловсролын салбарт нэвтрүүлэх, өөрсдийн бүтээлүүд дээр тулгуурлаж олон нийтэд сурталчилан таниулах, “Интерактив CD” сургалтын арга хэрэглүүрийг эрүүл мэндийн боловсролын салбарт нэвтрүүлснээр бага зардлаар, богино хугацаанд өндөр үр дүнтэй сургалт явуулах бололцоо нээгдэнэ.
“Интерактив CD” гэдэг үгийг “харилцан CD” гэсэн шууд утгаар нь, эсвэл “электрон ном” ч гэж ойлгож болох бөгөөд хэрэглэгч компьютерийн гар ба хулганы тусламжтайгаар программын цонхтой харьцаж, түүнийг удирдах, харилцан мэдээлэл солилцох боломжтойгоороо аудио, видео, DVD CD-нээс онцлогтой. “Хүн гайхамшиг” CD-нд хүний үүсэл гарал, бие эрхтэн тогтолцоонуудын бүтэц, үйл ажиллагаа, тэдгээрийн гайхамшигт чадвар, хүнд үзүүлэх гадаад орчны нөлөөлөл зэрэг мэдээллийг 740 зураг, 106 хөдөлгөөнт зураг, 32 видео дүрс, мөн тооны дуут тайлбар, 200 орчим дуу авиа, 800 гаруй бичвэр тайлбар ашиглан бүтээсэн. “Хүн гайхамшиг” CD-г дунд сургуулийн холбогдох хичээлүүд / Биолги, Хүний биеийн бүтэц үйл ажиллагаа, Эрүүл мэнд гэх мэт/ болон их дээд сургууль, коллежийн хичээлийн хөтөлбөрт хэрэглэх боломжтой.
“Эмнэлгийн анхан шатны яаралтай тусламж” CD. Аливаа өвчин, эмгэгийн үед эмнэлэгийн анхан шатны яаралтай тусламжийг хэрхэн зөв, цаг алдалгүй үзүүлснээс тухайн хүний өвчний тавилан, амь нас ихээхэн хамаарч байдаг бөгөөд энэ чадварт бүх нийтийг хамран сургах асуудал чухлаар тавигдаж байна. Иймд бүхий л насны, бүхий л мэргэжлийн хүмүүс ямар ч нөхцөлд ашиглаж болох, богино хугацаанд онолын дадлагын мэдлэг чадварыг эзэмшүүлэх боломж бүхий сургалтын CD хийх шаардлага гарч байсан юм. CD нь хөдөлгөөнт зураг, видео дүрс, дуу чимээ, дуут ба бичвэр тайлбар ашиглан интерактив байдлаар хийндсэн бөгөөд “Яаралтай шугам”, “Эмнэлэгийн анхан шатны яаралтай тусламжийн сургалт” гэсэн 2 үндсэн хэсгээс бүрдэнэ. CD драйверт оруулмагц “Яаралтай шугам” нь автоматаар ажиллах зориулалттай бөгөөд энэ бүлэгт нэн яаралтай үзүүлэх эмнэлгийн тусламжийн арга техник, удаахь бүлэгт дэлгэрэнгүй мэдээлэл, сургалтын хичээлүүд багтана. Сургалтын интерактив CD нь эрүүл мэндийн боловсролын дэвшилтэт, шинэ арга, хэрэглүүр юм. Цаашид энэ арга, хэрэглүүрийг тактикийн, улмаар бодлогын түвшиний асуудал болгон ойрын хугацаанд өргөн хүрээтэйгээр нэвтүүрлж эхлэх нь зүйтэй. Эрүүл мэндийн салбарт энэ чиглэлээр мэргэшсэн орон тооны /орон тооны бус/ баг бүрдүүлж нэгдсэн удирдлагаар ханган үйл ажиллагаагаа явуулах шаардлагатай байна.

Олон улсын эдийн засгийн нэгдмэл байдал, үүний хямрал худалдаа, зах зээлийн хөгжил, хэвлэл мэдээлэл, харилцаа холбооны технологийн хангамж, байгаль орчны бохирдол зэрэг дэлхий нийтийн чанартай хүчин зүйлүүд нь амьдралын үнэ цэнэ, хэвшил, хүн амын амьжиргааны байдалд шууд нөлөөлж байна.

5. Нийтийн биеийн тамир
Нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх нь тодорхой салбар, нэгж байгууллага, хамт олны хөгжлийн хандлага, үйл ажиллагааны онцлогоос хамаарсан цогц үйл явц юм.
Боловсролын байгууллага дахь биеийн тамир:
- Бүх шатны боловсролын байгууллага нь хичээлийн агуулга, төлөвлөгөөндөө биеийн тамирын хичээлийг оруулна. Биеийн тамирын хичээлийн хугацааг боловсролын стандартаар тогтооно.
- Бие бялдрын хувьд сул, эрүүл мэндийн магадлагаатай суралцагсдад тэдний бие бялдарт тохирсон тусгай хөтөлбөрийн дагуу биеийн тамирын хичээлийг заана.
- Бүх шатны боловсролын байгууллага нь биеийн тамир спортыг хөгжүүлэх зорилгоор дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ:
- Хичээлээс гадуурх биеийн тамир спортын сургалтын ажлыг секц, дугуйлангын хэлбэрээр зохион байгуулж, энэ арга хэмжээнд зориулсан хөрөнгийг жил бүрийн төсөвтөө тусгах.
- Оюутан, сурагчдын дунд төрөл бүрийн тэмцээн, наадам зохиох, тэднийг улс, аймаг, нийслэл, бүс нутгийн болон сум, дүүргийн тэмцээнд оролцоход туслалцаа үзүүлэх.
- Биеийн тамир спортыг хөгжүүлэх хөтөлбөр гарган хэрэгжүүлэх.
Аж ахуйн нэгж , байгууллага дахь биеийн тамир
- Ажиллагчдыг биеийн тамираар хичээллүүлэх арга хэмжээг хөдөлмөрийн болон хамтын гэрээнд тусган хэрэгжүүлнэ:
- Ажиллагчдын биеийн тамир. спортоор хичээлэх бололцоог хангах, тэмцээн уралдаан зохион байгуулах
- Байгуулагын биеийн тамир, спортын байгууламж, тоног төхөөрөмж, хэрэгслийг ашиглуулах, биеийн тамир спортын ажилтан ажиллуулах цалин хөлс, урамшуулал олгох.
- Байгуулаг хамт олны ажил мэргэжлийн онцлогтой уялдуулан, биеийн тамираар хичээлэх хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлэх
- Ажиллагчдын ажиллах чадавхи, эрүүл мэнд, бие бялдрын түвшинд үнэлгээ өгч түүнийг сайжруулах арга хэмжээ авах
- Биеийн тамир спортын арга хэмжээнд шаардагдах хөрөнгийг төлөвлөн санхүүжүүлэх
Зэвсэгт хүчин, хууль сахиулах байгууллага дахь биеийн тамир, спорт
- Монгол улсын зэвсэгт хүчин, цагдаа, тагнуул, гамшгаас хамгаалах болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, хилийн цэргийн биеийн тамир спорт нь цэргийн сургалт, бие бүрэлдэхүүний хүмүүжил, бэлэн байдлын салшгүй хэсэг болно.
- Биеийн тамир спортын арга хэмжээ зохион явуулах салбар нэгж байгуулж болно.
- Бие бүрэлдэхүүний биеийн тамир спортын арга хэмжээг зохион байгуулах, мэргэжлийн удирдлагаар хангахүйл ажиллагааг тухайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь биеийн тамир спортын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагатай хамтран хэрэгжүүлнэ.
Гэр бүл дэх биеийн тамир:
- -Гэр бүлийн гишүүд эрүүл мэндээ хамгаалах зорилгоор биеийн тамираар хичээллэж, хүн амын дунд зохиож буй арга хэмжээнд идэвхитэй оролцоно.
- Эцэг эх нь хүүхдийг биеийн тамираар бие даан хичээллэх нөхцөл бололцоогоор хангах журамт үүрэгтэй.
Төрөөс биеийн тамир спортын талаар баримтлах бодлого
• Биеийн тамир спорт нь төрийн анхаарал, ивээл, зохицуулалт, төр, олон нийтийн хяналтад байх.
• Биеийн тамир спортыг орчин үеийн шинэжлэх ухааны ололт, үндэсний уламжлалд тулгуурлан хөгжүүлэх таатай орчныг бүрдүүлэх.
• Биеийн тамирыг хүн амын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, тэднийг хүмүүжүүлэх, эрүүл аж төрөх ёсыг хэвшүүлэх, ажиллах чадварыг дээшлүүлэх үндэс болгон хувь хүний хөгжлийг хангахад чиглүүлэх спортын бодлогын үндэс нь тамирчдын сургалт-дасгалжуулалтыг үр өгөөжтэй явуулж, ур чадварыг нэмэгдүүлэн улс, олон улсын тэмцээнд амжилттай оролцох, монгол орныг дэлхий нийтэд сурталчлахад чиглэх.
Төрөөс биеийн тамир спортын талаар төрөөс баримтлах зарчим
• Иргэдэд биеийн төмирын хүмүүжил олгох үйл явц тасралтгүй залгамж, шинжтэй байх.
• Биеийн тамир спортыг хөгжүүлэхдээ биеийн тамир спортын үйлчилгээ үзүүлэх байгууллагуудын бие даасан өмчийн олон хэлбэрт тулгуурласан байдлыг хангах.
• биеийн тамир спортын бодлого, арга хэмжээ нь төрийн бүх шатны биеийн тамир спортын байгууллага болон бусад байгууллага, аж ахуй нэгж, иргэний нэгдмэл үйл ажиллагаагаар хэрэгжих.\БТСТ хууль 4.2\

Биеийн тамир спортын төрийн удирдлагын тогтолцоо
Биеийн тамир спортын төрийн удирдлагын тогтолцоо нь Улсын Их Хурал, Засгийн газар, биеийн тамир спортын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, Төрийн захиргааны болон нутгийн захиргааны байгууллагын удирдлагаас бүрдэнэ.
Биеийн тамир спортын санхүүжилтын асуудал:
Биеийн тамир спортын арга хэмжээг хэвийн явуулахад шаардагдах хэмжээний төсөвийг Улсын Их Хурал, аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал баталдаг.
Засгийн газраас Биеийн тамир спортыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр баталж хэрэгжүүлж байгаа бөгөөд
- Насанд хүрэгчдийн үндэсний шигшээ багийг байгуулан ажиллуулах
-олимпын наадам, тивийн аварга шалгаруулах тэмцээнд амжилт гаргасан тамирчныг шагнаж урамшуулах болон үндэсний хэмжээний тэмцээний мөнгөн шагналын хэмжээ, түүнийг олгох журмыг тогтоох.
-Бүх насны ангиллын биеийн тамир-чийрэгжүүлэлтийн нормативыг боловсруулан батлах
-Улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулах эрх олгох.
-Биеийн тамир спортын улсын мэдээллийн санг бүрдүүлэх
-Хууль тогтоомжид заасан бусад эрх
-Дөрвөн жил тутам зохиогдох Монголын хүүхдийн, оюутны, үндэсний, бүх ард түмний спортын их наадмыг
-Улс, олон улс, бүс нутаг, аймгийн тэмцээн наадам зохион байгуулах,
-Залуучуудын шигшээ багийг спортын зургаагаас доошгүй төрлөөр зохион байгуулах зэрэг үйл ажиллагааг улсын төсвөөс санхүүжүүлэхээр тусгажээ..
Харин орон нутгийн төсвөөс:
- Тухайн нутаг дэвсгэрийн хүн ам, байгууллага, хамт олныг биеийн тамир спортын арга хэмжжэнд оролцуулах
- Биеийн тамир спортын орон тооны бус арга зүйчийг гэрээ байгуулан ажиллуулах
- Хүн амын дунд биеийн тамирын хөдөлгөөн өрнүүлэх, спортыг хөгжүүлэх хөтөлбөр гаргаж, хэрэгжилтийг зохион байгуулах
- Оюутны шигшээ багийн тамирчны сургалтын болон оюутны байрны төлбөр
- Өсвөр үеийн шигшээ багийн хичээл, сургуулийг спотрын хэрэглэл, материалаар иж бүрэн хангах, шигшээ багийн багш, дасгалжуулагчийг цалижуулах, тамирчин сурагчдыг спортын хувцсаар хангах зэрэг үйл ажиллагааг санхүүжүүлж байхаар тогтоожээ.























ХОЁРДУГААР БҮЛЭГ

ЭРҮҮЛ МЭНДИЙН БОЛОВСРОЛЫГ ДЭМЖИХ АРГА ЗАМЫГ
ТОДОРХОЙЛОХ НЬ

2.1 Иргэдийн эрүүл мэндийн боловсролын байдалд хийсэн шинжилгээ /судалгааны харьцуулсан байдал/
Эрүүл мэндийн боловсрол олгох, дээшлүүлэх чиглэлээр нийслэл хотод зохиогдсон ажил, хэрэгжүүлсэн арга хэмжээ чамлагдхааргүй байгаа боловч эцсийн тогтвортой үр дүн бидний хүлээж буй шаардлагын түвшинд хүрэхгүй, бүрэн хэвшил болж чадаагүй нь шүүмжлэлтэй Ялангуяа нийслэл хотын иргэд эрүүл мэндээ өөрсдөө анхаарч хариуцах сэтгэлгээ дутмаг, эрүүл аж төрөх талаар цэгцтэй мэдлэг зөв хандлага, дадал төлөвшиж чадаагүй байна. Энэ нь нийслэлийн хүн амын өвчлөл, эндэгдэл, осол гэмтлийн түвшин тууштай буурахгүй, эрүүл мэндийн үзүүлэлт тогтвортой сайжрахгүй байгаагийн үдсэн шалтгаан болж байна. 2003 онд Нийслэлийн Эрүүл мэндийн газраас Улаанбаатар хотын 3 дүүргийн 5000 иргэдийн дунд явуулсан асуумж судалгааны дүнгээс тоймлон үзвэл:


Асуулт Хариулт хувиар
1. Эрүүл мэндийн боловсролын түвшин хангалттай 26,7
2. Эрүүл мэндийн боловсролын түвшин дунд зэрэг 47,3
3. Эрүүл мэндийн боловсролын түвшин хангалтгүй 26,0

Судалгааны дүнгээс харахад иргэдийн эрүүл мэндийн боловсрол шаардлагын түвшинд хүрэхгүй /судалгаанд оролцогсдын дийлэнх нь -73,3% нь дунд буюу хангалтгүй гэж хариулсан/ байгааг харуулж байна.

Эрүүл мэндийн боловсролын түвшинг харуулах нэг үзүүлэлт бол иргэдээс эмнэлэг, эмчид хандах асуудал байдаг. Үүнд:
Судалгаанд хамрагдсан 100 иргэн тутмаас:
80 % нь их өвдсөн үедээ эмчид очдог
15 % нь гэр бүл, эцэг эхдээ
5% нь найз нөхөддөө ханддаг гэж хариулжээ.


Үүнээс үзэхэд иргэд зөвхөн өвдсөн үедээ эмнэлэгт хандаж, урьдчилсан сэргийлэх буюу эрүүл мэндийн боловсролдоо анхаардаггүй нь харагдаж байна.

2003 оныг иргэдийн ЭМБ-ыг дээшлүүлэх жил болгосонтой холбогдуулан иргэдийн эрүүл мэндийн боловсролын сургалт сурталчилгааны чиглэлээр олон судалгаа хийгдсний нэг нь Багануур дүүргийн ЕБС-ийн 1-10 ангийн хүүхдүүдийн дунд хийсэн судалгаа юм . Эрүүл мэндийн боловсрол олгох хичээл 1 улирал 9 цаг ордог юм байна. Энэ хичээл нь хөтөлбөрийн дагуу хувьсах аргаар ордог мэргэжлийн бус багш нар заадаг. Багануур дүүргийн ЕБС-д ЭМБ-олгох хичээлийн 97.7% нь лекц, 2.2% нь дүрд тоглох, 1.4% нь маргаан хэлбэрээр явагдаж байна.

Эмчийн болон багшийн заасан хичээлээс сайн ойлгомжтой үлдсэн нь эмч 70.1 %, багш 54.4%, бага ойлголттой нь эмч 29.4 %, багш 29.1 %, огт ойлголтгүй багш 15.6%, эмчийн 0% байна.

Эрүүл мэндийн хичээл зааж байгаа эмч болон багш нарын хэнийх нь илүү үлдэцтэй байдаг вэ гэсэн асуултанд эмчийнх 77.6 %, багш 28.3 % байна.

Эрүүл мэндийн боловсролын хичээл дээр үзүүлэн тараах материал хангалтгүй гэж 100% хариулсан байна.

Эрүүл мэндийн боловсрол олгох хичээлийг цаашид ямар хэлбэрээр явуулах нь үр дүнтэй вэ гэсэн асуултанд
гэж хариулсан байна.

Мөн Чингэлтэй дүүрэгт 2000-2002 онд эрүүл мэндийн боловсролын чиглэлээр олон хүнийг хамарсан судалгааны дүн анхаарал татаж байна. Эрүүл мэндийн боловсрол олгох сургалтын үр дүнг судлан тогтоохдоо судлаачид сургалтын өмнөх сургалтанд хамрагдсан хүмүүсийн /4688/ хичнээн нь эрүүл мэндийн боловсролын талаар ямар нэгэн мэдлэгтэй болон дадалтай байсан, харин сургалтын дараа хэд болсныг он, оноор нь буюу сургалтын агуулгуудаар харьцуулан дүгнэжээ. Нийт оролцогсдын 1514 хүн буюу 32,3 % нь сургалтанд суухаас өмнө сургалтын талаар ямар нэгэн ойлголт мэдлэгтэй байсан бол сургалтын дараа энэ тоо 4406 хүн болж 93,6% ийг эзэлж байна. Харин дадалтай болсон 2497 хүн байгаа бөгөөд нийт хувийн 52,3% эзэлж байна. Үүнийг дүгнэж үзэхэд оролцсон хүмүүсийн 93,6 мэдлэгтэй болсон хэдий ч үүнийг хэрэгжүүлж, дадалтай болсон хүний тоо, эзлэх хувь даруй 2 дахин бага байсан байна.

Он Судалгаанд хамрагдсан хүний тоо ЭМ-ийн мэдлэгтэй ЭМ-ийн дадалтай
Хүний тоо % Хүний тоо %
2000 1298 1172 90,3 561 43,2
2001 1609 1525 94,7 88,9 55,2
2002 1781 1707 95,9 1047 58,7
Нийт 4688 4406 93,6 2497 52,3








2.2 Иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дэмжих зарим арга зам

Эрүүл мэндийн боловсролыг дэмжин өргөжүүлэх нь.
Иргэдийн эрүүл мэндэд тулгарч буй хүний эрүүл мэндэд нөлөөлөх олон тооны харилцан уялдаат хүчин зүйлс байгаа учраас хүмүүсийн эрүүл мэндийн боловсролыг дэмжих тал бүрийн арга замыг хөгжүүлэх зайлшгүй шаардлага гарч байна.
Эрүүл мэндийг дэмжих гэдэг нь хүмүүс өөрсдийнхөө эрүүл мэндийг хянан эрүүл мэндээ сайжруулахын төлөө гэр бүл хамт олон, үндэстэн түмэнтэйгээ хамтран өөрсдөө хийж чадах зүйлийг нэмэгдүүлэх, эрүүл аж төрөх зан үйлийг дэмжих /боломж олгох/-д чиглэгдсэн ажиллагаа юм.
“Эрүүл мэндийн шинэ төлөв” /ДЭМБ-НДБЭ бүс 1995/ баримт бичиг дурьдахдаа:
Эрүүл мэндийг дэмжих хөтөлбөрийн гол түлхэц нь хувь хүний эрүүл мэндийн үйл ажиллагааг хамт олон хувь болон Засгийн газраар дамжуулан дэмжих ба эрчимжүүлэхэд гишүүн орнуудын хамтын ажиллагааг чиглүүлэх явдал юм.
Эрүүл мэндийг дэмжих хөтөлбөрийн зорилго нь хувь хүмүүсийн сургууль, ажлын байр, амралтын газар, ер нь амьдралын бүх шатанд тэдний эрүүл мэндийг гэр бүлийнхэн нь болон хамт олон нь дэмжих үйл ажиллагаа явуулах, хувь хүмүүсийн чадаварыг дээшлүүлэхэд оршино.
Эрүүл мэндийг дэмжих нь эрүүл ба архаг өвчтөй хүмүүст эрүүл мэндийн нөөц бололцоогоо аль болох бүрэн дүүрэн нээж илрүүлэх боломж олгоход чиглэнэ. Энэ нь эрүүл мэндэд аюул хүргэхгүй арга замыг олох ба хувь болон нийгмийн бүлэг хүмүүсийн эрүүл мэндийг хамгаалахад чиглэсэн мэдлэгийг олгодог үргэлжилсэн процесс юм. Мөн түүнчилэн энэ нь хүмүүсийн эрүүл байх оролдлогыг дэмжисэн орчныг бий болгоход чиглэгдсэн нийгмийн бодлогыг хөгжүүлэхэд анхаардаг юм.
Үндсэн зорилго нь хүмүүст өөрсдийнхөө эрүүл мэндэд хяналт тавих эрх мэдлийг шилжүүлэх ба түүнийг боловсронгуй болгоход оршино. Хүрээлэн буй орчноо өөрчлөх, өөрсдийнхөө хэрэгцээг хангахын тулд хүсэл эрмэлзлэлээ тодорхойлох ба хангах хувь хүний болон хамт олны чадвар нь Эрүүл мэндийг дэмжих үйл ажиллагааны анхаарлын төвд байдаг. Эрүүл мэнд нь хувь хүн нийгмийн аль алины амьдралын чанарыг дээшлүүлэгч чухал бүрдүүлэгч хэсэг юм.
Эрүүл мэндээр сайн байх нь амьдралын чанар сайн байхын үндэс юм. Эрүүл мэндийг дэмжих нь хувь хүн, нийгэм, улс төр, байгууллагын нөөцүүд болон материаллаг чадавхуудыг нэгтгэсэн эерэг ухагдахуун юм. /Шведын Сандсвэлл хотод болсон олон улсын эрүүл мэндийн хурлаас үзэхэд/

Эрүүл мэндийг дэмжих орчыг бий болгох үйл ажиллагааны үндсэн зорилтууд
1. Хамт олон ялангуяа эмэгтэйчүүдийн сонирхлын бүлгүүдийн үйл ажиллагаа, сурталчилгааг эрчимжүүлэх.
2. Болоцоогүй хамт олон ба хувь хүнд боловсрол ба эрх мэдлийг шилжүүлэх замаар өөсрдийн эрүүл мэнддээ хяналт тавих бололцоо олгох.
3. Эрүүл мэндийг дэмжих орчинд бүх хүн тэгш амьдрах бололцллг хангахад нийгмийн янз бүрийн сонирхолын бүлгүүдийн саналыг харгалзах хэрэгтэй гэж үзсэн байна. Харин эдгээрийг орон бүхэн эрүүл мэндийн салараа хэрэгжүүлж биелүүлж байж л дэлхий дахинаа эрүүлжих юм. Иймээс ч ялангуяа янз бүрийн сонирхолын бүлгийг дэмжих нь бүх хүн жигд эрүүл орших үдсэн нөхцлийг хангах юм.

Сургууль дээр суурилж эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх нь:
Сүүлийн 10 жилд Европд цогц бөгөөд энгийн эрүүл мэндийн боловсролын хөтөлбөрийг сургууль, эрүүл мэндийн болон бусад байгууллагууд хамтран хэрэгжүүлэн үр дүнд хүрч байна. Бидний энэхүү санал болгож буй сургууль дээр суурилан эрүүл мэндийн боловсрол олгох богино хугацааны сургалт нь ЭРҮҮЛ МЭНДИЙН ИТГЭХ ЗАГВАР /ЭМИЗ/ -ийн онол дээр үндэслэсэн.
ЭМИЗ нь эрүүл мэндийн зан байдлыг ойлгоход хамгийн ихээр хэрэглэгддэг онолын тогтолцоо юм. 1950 оны эхээр гарч эхэлсэн энэхүү загварын хагас зууны хугацаанд бэлгэвч, суудлын бүсийг тогтмол хэрэглэх, урьдчилсан сэргийлэх үзлэгт хамрагдахыг дэмжих зэрэг урьдчилсан сэргийлэх ажилд олонтоо хэрэглэгдэж ирсэн байна. Иймээс ч уг загвар эрүүл мэндийн боловсролын стратегийг боловсруулахад ихээхэн үр дүнтэй байжээ.Эрүүл мэндийн итгэх онолд үндэслэн 10 жилийн ахлах ангийн сургачдын хэрэгцээнд тохирсон тодорхой сэдвээр богино хугацааны сургалтыг явуулж, тэдний эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэхэд оршино.
Хүрээлэн буй орчны бохирдлын талаархи мэдлэгийг дээшлүүлэх
Эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэгч 4-өөс доошгүй хүчин зүйлсийг нэрлэж чаддаг болох.
Энэ ажлыг дэлхий эрүүл мэндийн өдрийг тохиолдуулан “Хүүхэд ээлтэй орчин бий болгоё” уриан дор Конвер өрхийн эмнэлэг нь нйигмийн Хөгжлийн Төв /НХТ/, Монголын Гэр бүлийн Сайн Сайхны Нийгэмлэг /ГБССН/, НҮБ ХАС, Ус Цаг Уурын Хүрээлэн зэрэг байгууллагуудтай хамтарч, СБ дүүргийн 16-р сургуулийн ахлах ангийн сурагчдад хүрээлэн буй орчны бохирдол, түүний сөрөг нөлөөллөөс эрүүл мэндээ хэрхэн хамгаалах тухай сургалтыг зохион байгуулсан. Сургалтыг явуулахын өмнө нөхцөл байдлын үнэлгээний судлагааг 9,10-р ангийн 80 хүүхдээс 3 бүлэг сэдвээр асуумж ихэнх сургачид агаар, усны бохирдлын өнөөгийн байдал, орчны сөрөг нөлөөллөөс эрүүл мэндээ хэрхэн хмагаалах, хүүхэд өөрөө юу хийж болох ахлах эмч танилцуулж сургалт явуулах талаар санал дэвшүүлсэн. Үүний дараагаар сургалтын төлөвлөгөөг боловсруулах ажлын багийг зохион байгуулсан. Төлөвлөгөөны дагуу хичээлийн зорилго, зорилт ба зорилтот бүлгийг тодорхойлов. Зорилтот бүлгийн үр дүнтэй харьцуулалт хийхээр хяналтын бүлгийг сонгосон. Боловсруулсан хичээлийн төлөвлөгөөний дагуу сургалтыг 3-р сарын 7-ны өдөрөөс 4-р сарын 4-ны өдөр хүртэл явууллаа. Сургалтанд 9-р ангиас 69 сургач, 10-р ангиас 78, ба хяналтын бүлэг /харьцуулах/ 9-р ангиас 64, 10-р ангиас 86- сургач, нийт 297 сурагчид хамрагдсаны 34,6 % нь эрэгтэй, 65,4 % нь эмэгтэй байсан. Сургалт бүрийн өмнө ба хойно асуулга авсанаас Сэдэв тус бүр дээр 8-10 асуултаар сурагчдын мэдлэгийг ЗӨВ, БУРУУ хариултын аль тохирхыг нь тэмдэглүүлэн шалагсанаас нийт хамрагдвал зохих хүүхдийн 95,1 % нь сургалтанд бүрэн хамрагдаж, төлөвлөсөн хичээл бүрэн орсон. Сургалтын өмнөх асуулгын зөв хариулт хяналтын бүлэгт 40,5 %, төслийн /сургалт/ бүлэгт 41% байсан нь мэдлэгийг түвшин ойролцоо гэж хэлж болохоор байлаа. Сургалтын дараахь асуулгын зөв хариулт бүлэгт 43,5% төслийн бүлэгт 81,5 , буюу ялгаа нь 37,5 % байв. Сургалтын цэвэр үр дүн +37,5 гарсан байна. Сургалтын дараа зорилтот бүлгийн сургачдын 91 хувь нь эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэг 5 хүчин зүйлсийг зөв нэрлэж чаддаг болсон байлаа.
1. Сургалтын цэвэр үр дүн эерэг байгаа нь богино хугацаанд тодорхой сэдвээр эрүүл мэндэд итгэх загварт үдэслэн сургалт явуулах нь үр дүн сайтай байгааг харуулж байна.
2. Сурагчдад эрүүл мэндийн мэдлэг, боловсрол олгох ажлыг сургуульд суурилж эмнэлэгийн болон олон нийтийн байгууллагыг татан оролцуулах нь үр дүгтэй байв.
3. Орчны сөрөг нөлөөллийн талаар хүүхдийн мэдлэг харьцангуй сайн боловч амьдралдаа хэвшсэн дадал дутмаг байдаг юм.

1999 оны байдлаар нийслэлд 2,17, 58 дугаар сургууль Булган аймгийн аймгийн төвийн 2-р арван жил, Хишиг өндөр сумын 10 жил, Дархан-Уул аймгийн сургуулиуд эрүүл мэндийг дэмжигч загвар сургууль болох зорилт тавин ажиллаж байна.
Хот хөдөөгийн 18 сургуулийн захирал, эрүүл мэндийн хичээл зааж буй багш, эмч нар зэрэг 60 гаруй хүнийг хамруулан сургалт зохион байгуулснаар шинээр Эрүүл мэндийг дэмжигч сургууль болох зорилт тавин ажлаа эхлэж буй сургууль 45 ажиллаж байна. Мөн Ангаах ухааны их сургууль “ Тамхи татдаггүй хамт олон болох” зорилт тавин ажиллаж байна.
1998 оноос нийслэлийн Мах-Импекс ХХК, Дулааны 2, 4 дүгээр цахилгаан станц, Атар өргөө, Улаанбаатар хивс, Хөнгөн бетон зэрэг 7 аж ахуйн нэгж, байгууллага эрүүл мэндийг дэмжигч үйлдвэр болох хөтөлбөр гарган хэрэгжүүлж байна.

Манай оронд Эрүүл мэндийг дэмжигч эмнэлэг болох санаачлага эхлэл төдий байгаа бөгөөд 1998 оноос эхлэн П.Н. Шастины нэрэмжит клиникийн төв эмнэлэг энэ зорилтыг хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

Хүний амьдралын анхдагч орчин болсон “Эрүүл гэр бүл” –ийн асуудал эрүүл мэндийг дэмжих үйл ажиллагааны анхаарал татсан асуудлын нэг юм. Иймээс 1997 онд “Бүх нийтийн эрүүл мэнд гэр бүлээс эхлэлтэй” багц сургалтын материалыг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тусламжтай боловсруулж гарган эрүүл мэндийн сургалт сурталчилгаа явуулж байгаа бөгөөд цаашид ч энэ талаар тодорхой арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа болно.

Эрүүл мэндийн мэндийн өвөрмөц асуудлыг шийдвэрлэхэд олон салбарын хамтын ажиллагаа, нөөцийг дайчлах, эрүүл мэндийг дэмжих үйл ажиллагааны үр ашгийг дээшлүүлэх зорилгоор Засгийн газраас арав гаруй үндэсний хөтөлбөр хэрэгжүүлж зохих үр дүнд хүрч байна.

Эрүүл мэндийг дэмжих орчин бүрдүүлэх талаар манай оронд хийгдэж байгаа ажил нь Хүн амд эрүүл мэндийн боловсрол эзэмшүүлэх, албан ба албан бус сургалт явуулах ажлыг эрчижүүлж сургалтаар олж авсан мэдлэг нь дадал, хэвшил болоход нь нөлөөлөхүйц эрүүл мэндийг дэмжигч орчин бүрдүүлэхэд чиглэгдсэн арга хэмжээ авч байна. Тухайлбал, эрүүл гэр бүл, эрүүл мэндийш дэмжигч ажлын байр, эрүүл мэндийг дэмжигч сургууль, эмнэлэг, эрүүл хот, хороо, сум, баг болох хөдөлгөөнийг Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын зөвлөмжийн дагуу хэрэгжүүлж байна. 1995 оноос Улаанбаатар, Дархан хот эрүүл хот болох зорилт тавин ажиллаж байна. Эрүүл мэндийг дэмжих сургууль нь сурагч, өсвөр үеийнхний эрүүл мэндийг сайжруулах ажлыг бусад салбар, байгууллагуудтай хамтран хэрэгжүүлж үр дүнтэй ажиллах хамгийн оновчтой хэлбэр болох нь харагдаж байна.

Эрүүл мэндийг дэмжих хөтөлбөрийн гол түлхэц нь хувь хүний эрүүл мэндийн үйл ажиллагааг хамт олон болон Засгийн газраар дамжуулан дэмжих ба эрчимжүүлэхэд гишүүн орнуудын хамтын ажиллагааг чиглүүлэх явдал юм. Эрүүл мэндийг дэмжих гол зорилго нь хувь хүмүүсийн сургууль, ажлын байр, гэр, амралтын газар, ер нь амьдралын бүх шатанд тэдний эрүүл мэндийг гэр бүлийхэн нь болон хамт олон нь дэмжих үйл ажиллагаа явуулах, хувь хүмүүсийн чадварыг дээшлүүлхэд оршино.

Эрүүл мэндийг дэмжих нь эрүүл ба архаг өвчтэй хүмүүст эрүүл мэндийн нөөц бололцоогоо аль болох бүрэн дүүрэн нээж илрүүлэх боломж олгоход чиглэнэ. Энэ нь эрүүл мэндэд аюул хүргэхгүй арга замыг олох ба хувь хүмүүс болон нийгмийн бүлэг хүмүүсийн эрүүл мэндийг хамгаалахад чиглэсэн мэдлэгийг олгодог үргэлжилсэн процесс юм. Мөн түүнчлэн энэ нь хүмүүсийн эрүүл байх оролдлогыг дэмжсэн орчныг бий болгоход чиглэгдсэн нийгмийн бодлогыг хөгжүүлэхэд анхаардаг юм. Хүний амьдралын чухал зорилт бол амьд явах, эрүүл байх явдал юм. Хүн эрүүл, урт удаан амьдрах нь олон хүчин зүйлээс хамаардаг ч ихэнх нь тэдний аж төрөх / эрүүл аж төрөх/ ёс, зан үйлтэй холбоотой байдаг .

Иргэдийг эрүүл хүнсээр хангах нь нийт иргэдийн амьдралын баталгаа цаашлаад улс орны хөгжлийн түвшин чухал асуудал болж байгаа болхоор төр иргэдэд үзүүлэх нөхцлийг бүрдүүлж өгөх шаардлагтай байна.
Мөн төрөөс явуулж буй хөтөлбөрийг дэмжиж эрчимжүүлэхэд гадаад орнуудын хамтын ажиллагааг чиглүүлэх явдал юм. Хүнсний аюулгүй байдлыг хангах жилийн хүрээнд дотоодын болон гадаадын хүнсний бүтээгдэхүүний чанар, эрүүл ахуйн байдалд тавих хяналтыг сайжруулахыг шуурхайлах хэрэгтэй байна. Үүний тулд:
1. хүнсний хяналтын чадавхыг бэхжүүлэх, тэнд ажиллах боловсон хүчнийг бэлтгэх асуудлыг нэн түрүнд зорилт болгон ажиллах, Хүнсний үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээний барилгын урьдчилсан хяналт \ барилгын ажлын болон өргөтгөл, өөрчлөн засварлалт, ерөнхий төлөвлөгөөний зургат\ -ыг хийж, барилга төлөвлөлтийн норм, нормативийг судлан ашиглах, ажлын болон улсын комисст оролцон дүгнэлт гаргах.
2. Иргэд, байгууллага, аж ахуй нэгжийн хүсэлтийг үндэслэн шинээр хүнсний үйлдвэрлэл худалдаа үйлчидгээ эрхлэгчдийн ажлын байрны эрүүл ахуйн нөхцлийг хянаж, дүгнэлт гаргах.
3. Хүнсний жижиг дунд үйлдвэрийн бүтээгдэхүүнийг хуваарийн дагуу лабораторийн шинжилгээнд хамруулж, хүнсний аюулгүй норм норматвыг хангуулах.
4. Хоол, хүнсний үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээний газруудад байнгын ба төлөвлөгөөт, гүйцэтгэлийн хяналтыг хийж салбар чиглэл бүрээр нарийвчилсан үнэн зөв судалгаа гаргах.
5. Нийслэл дахь хүнсний аюулгүй байдалд тавих хяналтын бодлого чиглэл барьж ажиллах
6. Иргэдийн хүсэлт, өргөдөл, гомдлыг барагдуулах.
7. Хяналт шалгалтын явц, хууль тогтоомж, шалгалтын дүнг сурталчилж мэдээлэл хийх.
8. Эрүүл хүнсний талаар иргэдэд сургалт семинар хийх.

Хүн амд эрүүл мэндийн боловсрол олгох сургалтын агуулга хэлбэр арга зүйг шинэчлэх асуудлууд.
Хүний эрүүл мэндэд нөлөөлөх нийт хүчин зүйлсийн 50-55 % нь амьдралын хэв маягтай холбоотой болох нь эрдэмтдийн судалгаагаар нэгэнт нотлогдсон билээ. Иймд хүний эрүүл мэндийн асуудлыг өөрт нь ойлгуулах асуудал зүй ёсоор тавигдах боллоо.
Эрүүл мэндийн боловсрол олгох зорилго нь хүн амд эрүүл мэндийн боловсрол эзэмшүүлснээр тэдний амьдралын чанарыг сайжруулах, өв тэгш хөгжилтэй бие хүнийг төлөвшүүлэхэд оршино.
Эрүүл мэндийн боловсролыг сургалт, сурталчилгаа, материаллаг баазаар хангах үндсэн 3 хэлбэрээр олгож болно. Сургалтанд ганцаарчилсан, лекцийн, бүлгийн хэлбэрүүдийг сонгож, судалгааг асуумжийн аргаар явууллаа.
Нийт иргэдэд, бие хүнд ЭМБ-ийн талаар зохих мэдлэгийг олгох, олсон мэдлэгээ амьдралдаа хэвшил болгож тодорхой дадалтай болгох сургалт явуулсны дараа хичнээн хүн Эрүүл мэндийн боловсролын талаар тодорхой мэдлэгтэй, мөн дадалтай болсныг судлан тогтооход оршино.

Иймд сургалтыг дараах аргуудаар явуулж болох юм. Үүнд:
Оюуны чадавхийг дайчлах ба Брейнстромын арга.
Дүрд тоглох арга
Газар дээр нь танилцах арга
1. Оюуны чадавхийг дайчлах ба Брейнстромын арга. Энэ арга нь сургалтын бүлгийн хэлбэрт хамаарах бөгөөд тодорхой сэдвийн тухай санал бодлоо чөлөөтэй солилцон оюун ухаанаа дайчлан, шинэ сэргэг санаа олж, шийдвэр гаргах бололцоог олгодог арга юм. Энэ аргаар сургалт явуулахад сургалтанд 15-20 оролцогчтой байх нь нэн тохиромжтой буюу 15-20 минутын хугацаанд сургалтыг явуулж, дараа нь сургагч багш дүгнэнэ.
2. Дүрд тоглох арга: Энэ аргын үед 2 болон түүнээс дээш хүн оролцож болох бөгөөд тухайн сэдэвтэй холбоотой бодит байдлыг болон өөрийн дэвшүүлж буй санаагаа дүрээр илэрхийлж, өдөөн гаргах гэх мэт хэвшмэл бус аргуудын нэг юм. Дүрд тоглох тоглолтын үед оролцогчид харилцан ярилцлага, бодит үйлдлээр өөрийн дүрийг үзүүлнэ.
3. Газар дээр нь танилцах арга: Сургалтын явцад ярилцсан хичээлийн сэдвийг сургагч багш сургалтыг явуулж дуусмагц газар дээр нь үр дүнг дүгнэн хэлэлцэнэ.


Эрүүл мэндийн боловсролын сургагч нарын ажлын үүрэг, чадварууд
Үүрэг 1. Хувь хүний болон хамт олны эрүүл мэндийн боловсролын хэрэгцээг үнэлэх:
Чадвар А: Нийгмийн ба соёлын орчин, өсөлт, хөгжлийн хүчин зүйлс, хэрэгцээ, сонирхолын талаар эрүүл мэндтэй-холбоотой баримтыг цуглуулах
Дэд чадварууд:
1. Эрүүл мэндийн хэрэгцээ, сонирхолын талаархи мэдээллийн баттай эх сурвалжийг сонгох
2. Эрүүл мэндтэй холботой мэдээллийн эх үүсвэрийг компьютержүүлж хэрэглэх
3. Баримт цуглуулах тохиромжтой хэрэгслийг боловсруулах, ашиглах
4. Эрүүл мэндийн баримтыг олж авах судалгааны техникийг санал болгох
Чадвар Б:Цаашид хөгжүүлэх болон таслан зогсоох зан үйлийг хооронд нь ялгах
Дэд чадварууд:
1. Эрүүл зан үйлд нөлөөлж байгаа нийгэм, физик, сэтгэл хөдлөл оюуны хүчин зүйлсийг судалж илрүүлэх
2. Эрүүл мэндийг дэмжих болон сарниулахад чиглэсэн зан үйлийг ялган тогттоох.
3. Эрүүл зан үйл төлөвшихөд нөлөөлөх мэдлэг, чадварын үүргийг танин мэдэх.
Чадвар В: Олж авсан баримт дээрээ тулгуурлаж эрүүл мэндийн боловсролын хэрэгцээг дүгнэх
Дэд чадварууд:
1. Баримт үнэлэх аргад анализ хийх
2. Эрүүл мэндийн боловсрол чухал шаардлагатай байгаа салбаруудыг тодорхойлох
Үүрэг 2. Үр ашигтай эрүүл мэндийн боловсролын хөтөлбөрийг төлөвлөх
Чадвар А:Хөтөлбөрийг төлөвлөхөд туслах, дэмжих бололцотой оролцогчид, хүний нөөц, байгууллага, хамт олныг татан оролцуулах
Дэд чадварууд:
1. Хөтөлбөрт хамрагдах хүмүүстэй ярилцаж тохирох
2. Хөтөлбөрт хамрагдах шийдвэр гаргагч нар, албан тушаалтангуудаас хамтран ажиллах амлалтыг авах.
3. Тэдний санаа бодлыг сонсох
4. Хөтөлбөрийн төлөвлөлтийн явцад гарсан авч болмоор санаа, зөвлөгөөг нэгтгэж нэмэх
Чадвар Б:Эрүүл мэндийн боловсролын хөтөлбөрийн логик хүрээ хөтөлбөрийн үр дагаварыг боловсруулах.
1. Хөтөлбөрт зааварчилгаа өгөхөд шаардлагатай эрүүл мэндийн мэдээллийн хүрээг тодорхойлох
2. Хөтөлбөрийн логик үр дагавартай салбаруудын үйл ажиллагааны хүрээг зохион байгуулах.
Чадвар В: Тохиромжтой, хэмжих бололцоотойгоор хөтөлбөрийн зорилгыг гаргах

Дэд чадварууд:
1. Өвөрмөц чадварыг эзэмших үйл ажиллагааг хялбар болгох боловсролын зорилгыг тодорхойлох
2. Төлөвлөсөн эрүүл мэндийн боловсролын хөтөлбөртэй холбоотой үйл ажиллагааны зорилт, ажлын ерөнхий цар хүрээг дүгнэх
Чадвар Г: Хөтөлбөрийн өвөрмөц зорилтоос тогтсон боловсролын хөтөлбөрийг бий болгох.
Дэд чадварууд:
1. Төлөвлөсөн сургалтын үйл ажиллагаагаа зорилготойгоо уяалдуулах
2. Сургалтын аргыг их олон хувилбартайгаар боловсруулах
3. Тухайн байгууламжийн боловсролын зорилтыг хэрэгжүүлэхэд тохирсон хамгийн сайн стратегийг сонгох
4. Зорилгыг урьдчилан гаргах, хэрэгжүүлэх үеийн дагварыг төлөвлөх
Үүрэг 3. Эрүүл мэндийн боловсролын хөтөлбөрийг хэрэгжүүлэх
Чадвар А: Төлөвлөсөн боловсролын хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг дэлгэн үзүүлэх чадвар
Дэд чадварууд:
1. Боловсролын өргөн тархсан арга, техникийг ашиглах
2. Тухайн сургах нөхцөлд тохирсон хувь хүний болон хамт олны арга зүйг санал болгох
3. Сургалтын болон заах арга зүйн тоног төхөөрөмжийг үр дүнтэй ашиглах
4. Хөтөлбөрийн зорилгодоо хамгийн хялбар хүрэх аргыг сонгох.
Чадвар Б: Сонгож авсан байгууламжид сургалт явуулах хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хэрэглэх боломжтой зорилтыг дүгнэх
Дэд чадварууд:
1. Суралцагсадын хөтөлбөрт төлөвлөсөн зорилготой холбоотой мэдлэг, чадварыг нь урьдчилсан сорилоор тодорхойлох
2. Сургалтанд хэрэгцээтэй хэмжих боломжтой зорилтыг тодорхойлох.
Чадвар В: Сонгосон суралцагч нарт хөтөлбөрийг явуулахад хамгийн тохиромжтой хэвлэл мэдээллийн болон сургалтын аргыг сонгох.
Дэд чадварууд:
1. Суралцагчдынхаа шинж чанар, хуулийн асуудлууд, сургах аргыг сонгоход нөлөөлөх бусад нөхцөлийг судалж, дүгнэх
2. Хөтөлбөрийн зорилгыг хэрэгжүүлэхэд тус болох техник хэрэгсэл, аргын үр ашгийг үнэлэх
3. Сонгогч нарт хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хэрэгцээтэй тоног төхөөрмж, цаг хугацаа, хүн хүчин, бололцоотой мэдээллийг тодорхойлох
Чадвар Г: Сургалтын хөтөлбөр, тохирсон зорилго, үйл ажиллагааг зайлшгүй хянах
Дэд чадварууд:
1. Хөтөлбөрийн үйл ажиллагааг төлөвлөсөн зорилготойгоо харьцуулах, уялдуулах
2. Одоогийн хэрэгцээ, төлөвлөчихсөн зорилго хоёрын хамаарлыг үнэлэх
3. Суралцагч нарт зайлшгүй өөрчлөх шаардлагатай байгаа зорилго, үйл ажиллагааг тусгах
4. Сургалтын өгөгдсөн зорилготой материал, нөөцийн боломжийг үнэлэх
Үүрэг 4: Эрүүл мэндийн боловсролын хөтөлбөрийн үр дүнг үнэлэх
Чадвар А: Хөтөлбөрийнхөө зорилгод хүргэх аргыг үнэлэх хөтөлбөрийг боловсруулах
Дэд чадварууд:
1. Үр дүнгийн шалгуурт хэрэглэдэг хэрэгжилтийн стандартыг тодорхойлох
2. Үнэлгээний үр дүнгийн бодит хүрээг тогтоох
3. Судалгааны хэрэгсэл, найдвартай сорил, үнэлгээ явуулах аргыг боловсруулах
4. Хөтөлбөрийн үр дүнг үнэлэх тохиромжтой аргыг сонгох
Чадвар Б: Үнэлгээний төлөвлөгөөгөө хэрэгжүүлэх
Дэд чадварууд:
1. Төлөвлөгөөн дэх өвөрмөц үйл ажиллагаа болон сонирхлын хэрэглээг хялбархан болгох
2. Зорилгодоо тохирсон баримт цуглуулах аргыг ашиглах
Үнэлгээний үр дүнг гаргасан тоо баримтад дүн шинжилгээ хийх
Чадвар В: Хөтөлбөрийн үнэлгээний үр дүнг танилцуулах
Дэд чадварууд:
1. Хөтөлбөрөөс гарсан үр дүнгийн байдалыг үнэлэх шалгуурыг санал болгох
2. Хөтөлбөрийн үр дүнг бусад хүмүүс ойлгохоор энгийн үг хэллэгт хөврүүлэх
Сургалтын хөтөлбөр зорилгодоо хүрсэн эсэхэд тайлан бичих
Чадвар Г: Ирээдүйд хөтөлбөр төлөвлөхөд гарсан үр дүнгээс санаа авах
Дэд чадварууд:
1. Үр дүнгийн чухал үнэлгээнд тохирсон тайлбарыг хийх
2. Үнэлгээний хэрэгжилтийн үр дүнд зориулсан стратегийг зөвлөмж болгох
Үүрэг 5: Эрүүл мэндийн боловсролын үйлчилгээний хамтын ажиллагаа
Чадвар А: Эрүүл мэндийн боловсролын хамтын үйлчилгээг төлөвлөх, хөгжүүлэх
Дэд чадварууд:
1. Бололцоотой эрүүл мэндийн боловсролын үйлчилгээний хүрээг тодорхойлох
2. Хөтөлбөрийн үйл ажиллагаанд төлөвлөсөн эрүүл мэндийн боловсролын үйлчилгээтэй жиших
3. Эрүүл мэндийн хамтын үйлчилгээний нөөцийн давхардал ба зай завсрыг олж тогтоох
Чадвар Б: Төрийн ажилтан хоорондын хамтын ажиллагааг хөнгөвчлөх
Дэд чадварууд:
1. Хөтөлбөртэй холбоотой ажилтангуудын хамтын үйл ажиллагаа, эргэх холбоог бий болгох
2. Зөрчилдөөнийг багасгах янз бүрийн аргыг санал болгох
3. Төслийн ажилтан болон гадны бусад бүлэг, байгууллагынханы хоорондын харилцаа холбоог бэхжүүлэх талаархи эрүүл мэндийн боловсрол олгогч нарын үүрэгт дүн шинжилгээ хийх

ЧадварВ: Эрүүл мэндийн агентлаг болон байгууллагуудын хоорондын хамтын үйл ажиллагааны практик бий болгох
Дэд чадварууд:
1. Хамт олны эрүүл мэндийн боловсролын хөтөлбөрийн ажилтангуудын хоорондын хамтын үйл ажиллагааг хөгжүүлэх
2. Одоогийн баримталж байгаа эрүүл мэндийн хөтөлбөр дэх эрүүл мэндийн боловсролыг интеграцчлах хандлагыг дэвшүүлэх
3. Ижил төрлийн үйл ажиллагаатай эрүүл мэндийн агентлаг, байгууллагуудын хоорондын хамтын ажиллагааг дэмжих хөтөлбөрийг боловсруулах.
Чадвар Г: Багш сайн дурынхан болон бусад сонирхсон ажилтануудад зориулсан үйлчилгээн доторхи сургалтын хөтөлбөрийг зохион байгуулах.
Дэд чадварууд:
1. Үйл ажиллагаа болон чадварт тулгуурласан сургалтын хөтөлбөрийг төлөвлөх
2. Үйлчилгээн доторхи сургалтын хөтөлбөрийн хэрэгцээнд тохирсон сургалтын “заах арга зүйн” нөөцийг ашиглах
3. Үйлчилгээн доторхи сургалтын хөтөлбөрийг явуулах стратегийн өргөн хүрээг үзүүлэх.
Үүрэг 6: Эрүүл мэндийн боловсролын хүний нөөцийн үйл ажиллагаа
Чадвар А: Мэдээллийг идэвхтэй хайхад зориулсан компьютержуулсан эрүүл мэндийн мэдээлэл ашиглах
Дэд чадварууд:
1. Мэдээллийг хайх тохиромжтой тогтолцоотой мэдээллийн хэрэгцээг харьцуулах
2. Он-лайн болон эрүүл мэндийн мэдээллийн сан бүхий эх үүсвэрүүдийг үнэлэх
Чадвар Б: Эрүүл мэндтэй холбоотой асуудлыг шийдвэрлэхэд туслах шаардлагатай идэвхтэй зөвлөгөө өгөх харилцааг тогтоох
Дэд чадварууд:
1. Идэвхтэй зөвлөгөө өгөх харилцааны үзүүлэлтүүдэд дүн шинжилгээ хийх
2. Зөвлөгөө өгөх эрүүл мэндийн боловсрол олгогч нарын өвөрмөц чадвар, боломжийг тодорхойлох
3. Бусад эрүүл мэндийн мэргэжилтнүүдэд зөвлөгөө өгөх хөтөлбөрийг боловсруулах
4. Эрүүл мэндийн боловсролын зөвлөгөө өгөх үйлчилгээний маркетингийн үйл явцыг тайлбарлах
Чадвар В: Эрүүл мэндийн мэдээллийг хэрэглэгчдэд тайлбарлах, хариу өгөх
Дэд чадварууд:
1. Хэрэглэгчдэд тохирсон мэдээллийн хэрэгцээг ялган тогтоох үйл явцад дүн шинжилгээ хийх
2. Эрүүл мэндийн мэдээллийн үнэтэй эх үүсвэр хэрэглэгчидтэй холбоотой хандлагыг өргөн хүрээтэй ашиглах
Чадвар Г: Суралцагчдад тараах боловсролын нөөц материалыг үр ашигтай сонгох
Дэд чадварууд:
1. Сургалтын материалыг хувь хүн болон хамт олны бүлгийн эрүүл мэндтэй холбох
2. Сонсогчдод өгсөн нөөц материалын хэрэглэх боломж, үнийг үнэлэх
3. Нөөц материалыг хэрэглэх янз бүрийн үйл явцыг санал болгох
4. Сургалтын материалыг тараах олон аргуудыг харьцуулах




Үүрэг 7: Хамт олны эрүүл мэнд ба эрүүл мэндийн боловсролын хэрэгцээ, ойлголт, нөөц
Чадвар А: Эрүүл мэндийн боловсролын онол, зорилго, ерөнхий ойлголтыг тайлбарлах

Дэд чадварууд:
1. Эрүүл мэндийн боловсролын ур чадварын байдлыг үнэлэх
2. Эрүүл мэндийн боловсролын шинжлэх ухааны суурь ойлголтод дүн шинжилгээ хийх.
3. Эрүүл мэндийн боловсролын үйл ажиллагаан дахь эрүүл мэндийн боловсрол олгогч нарын гол үүргийг тодорхойлох.
Чадвар Б: Эрүүл мэндийн боловсролын хөтөлбөрийн нийгмийн тогтолцооны нөлөөг урьдчилан таамаглах
Дэд чадварууд:
1. Эрүүл мэндийн боловсролын хэрэгцээ ба ерөнхий ойлголтын талаарх эсрэг нөлөөллийн маргаантай асуудалтай холбоотой стратегийг өргөн хүрээтэй ашиглах
2. Эрүүл мэндийн маргаантай асуудалтай холбоотой стратегийг өргөн хүрээтэй ашиглах
Чадвар В: Эрүүл мэндийг мэдээллээр хангах техник, харилцааны аргын хүрээг сонгох
Дэд чадварууд:
1. Эрүүл мэндийн боловсролын мэдээлэл, хамт олны эрүүл мэндийн техникийн өргөн хүрээтэй ашиглах
2. Хамт олны эрүүл мэндийн мэдээлэл ба эрүүл мэндийн боловсролын хэрэгцээний үр нөлөөг үзүүлэх
Чадвар Г: Эрүүл мэндийн тусламж үзүүлэгч ба хэрэглэгчдийн хоорондын харилцаа холбоог хангах

Дэд чадварууд:
1. Эрүүл мэндийн тусламж үзүүлэгч нараас хэрэглэгчдэд явуулсан мэдээллийн ач холбогдлыг тайлбарлах
2. Эрүүл мэндийн тусламж үзүүлэгч байгууллага, хувь хүмүүс, хэрэглэгчдийн бүлэг хоорондын харилцаа холбоог бэхжүүлэх.



Эрүүл мэндийг дэмжих нь хүн амын эрүүл мэндийг хамгаалах, сайжруулахад чиглэсэн үйл ажиллагаа юм. Эрүүл мэндийг дэмжих нь хөрөнгө оруулалт болон хэрэгжүүлж буй үеийн ажиллагаагаараа хүмүүсийг эрүүл мэнд байлгах, эрүүл мэндэд хандах шудрага ёс, хүний эрхийг хамгаалж улмаар нийгмийн баялгийг бүтээхийн тулд эрүүл мэндэд нөлөөлөх хүчин зүйлүүд нөлөөлж байна.
21-р зуунд эрүүл мэндийг дэмжих, хамгаалах үйл хэрэгт эрүүл мэндийг дэмжигч ажлын байр чухал үүрэгтэй.
Ажлын байр гэдэгт албан байгууллага, аж ахуйн нэгж, үйлдвэрийн газрууд бүгд орно. Эрүүл мэндийг дэмжигч ажлын байртай болохын тулд дараах цогцолбор арга хэмжээг авч хэрэгжүүлэх ёстой. Үүнд
1. Байгууллага энэ чиглэлээр энэ тал дээр тодорхой бодлого чиглэлтэй ажиллана
2. Байгууллагын үйл ажиллагааны зохион байгуулалт, соёл, дэг журам.
3. Байгууллагын материаллаг орчин, ажлын байрны нөхцөл
4. Аж төрөх ёс, ажиллагсдын эрүүл мэндийн дадал зуршил
5. Гадна хүрээлэн буй орчны байдал
Эдгээрийг одоо тус бүрд нь авч үзье.
1.Ажлын байрны бодлого гэдэгт:
а\ Аж ахуйн нэгж, байгууллага, үйлдвэрийн газрууд нь эрүүл мэндийг дэмжигч ажлын байр болох зорилгоор дээр дурьдсан чиглэлүүдээр ажил олгогч болон ажиллагсдын үүрэг хариуцлага ямар байх талаар бодлого боловсруулах.
б\ Энэ чиглэлээр зөвлөл, хороо, ажлын хэсэг байгуулах.
в\ Бодлого, төлөвлөгөөнийхөө хэрэгжилтийг хянах үзүүлэлттэй болох.
г\ Эрүүл мэнд, аюулгүй байдал, эрүүл мэндийг дэмжих талаар байгууллагын удирдлага, ажиллагсдад зориулсан сургалт явуулах асуудал.
д\ Хүний нөөцийн удирдлагын бодлого
2.Байгууллагын соёл, ажлын зохион байгуулалтын талаар:
а\ Эрүүл мэндэд эергээр нөлөөлөх ажлын дэглэм бий болгоход дэмжлэг үзүүлэх.
б\ Ээлжийн ажил нь хүний биеийн болон сэтгэцийн эрүүл мэндэд хор нөлөө багатай байх.
в\ Тэтгэвэрт гарсан, ажилгүй болсон хүмүүсийг ажилтай болгох зэргээр туслах, зуучлах.
г\ Хүүхэдтэй эхчүүд, тахир дутуу ажиллагсдынхаа сайн сайхан байдал, тэдний оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр арга хэмжээ авдаг байх
3.Байгууллагын материаллаг орчин, ажлын байрны нөхцөл. Үүнд:
а\ барилга, байгууламж, үйлдвэрлэлийн технологи, цэцэрлэгжүүлэлт, тоног төхөөрөмж, материал, ажил, үйлдвэрлэлийн процесс, ариун цэвэр, эрүүл ахуй, сантехник, усан хангамжийн асуудал орно.
б\ Ажиллагсдад зориулж эрүүл, аюулгүй орчин бүрдүүлэх\ ажлын байрны гэрэл, агааржуулалт, чийгшил гэх мэт\
в\ Үйлдвэрлэлийн явцад үүсэх тоос, цацраг, чийг, шуугиан, долгион зэрэг хортой болон таагүй нөлөөг багасгах, арилгах арга хэмжээ авах
г\ ажиллагсдыг хөдөлмөр хамгааллын хувцас хэрэглэлээр хангах
д\ Ажиллагсдын эрүүл, аюулгүй байдлыг хариуцсан мэргэжилтэн буюу менежертэй байх
е\ Байгууллагад ариун цэвэр, эрүүл ахуйн үндсэн шаардлагыг хангахад анхаарах
4.Ажиллагсдын аж төрөх хэвшил, эрүүл мэндийн чадвар
Ажиллагсдын аж төрөх хэвшил ялангуяа хооллолт, дасгал, бухимдал, архи, тамхи зэрэг хорт зуршил нь тэдний эрүүл мэндэд онцгой нөлөөлдөг.
1.Эрүүл аж төрөх хэвшлийг дэмжих хөтөлбөр нь байгууллагын ажлын төлөвлөгөөний салшгүй нэг хэсэг нь байх
2. Эрүүл аж төрөх хөтөлбөр нь хүмүүсийг чадвартай болгох, зан үйлийг өөрчлөхөд чиглэгдсэн байх
3. Ажиллагсад болон олон нийттэй холбоотой байж, тэдэнд зориулсан эрүүл мэндийн сургалт явуулах, олон нийтийн дунд явагдаж буй эрүүл мэндийг дэмжих үйл ажиллагааг дэмжих, хөрөнгийн туслалцаа үзүүлэх
4. Ажиллагсдад зориулсан эрүүл мэндийн үйлчилгээ:
Эрүүл мэндийг дэмжигч байр нь ажиллагсдаа эрүүл мэндийн суурь үйлчилгээ, анхан шатны болон урьдчилан сэргийлэх тусламж, мэргэжлийн эрүүл мэндийн үйлчилгээнд хамруулах талаар анхаарал тавьж ажиллах нь чухал.
Орон нутгийн сум, өрхийн эмнэлэг, эмч, сувилагчид тухайн орон нутагт байгаа сургууль, аж ахуйн нэгж, үйлдвэр, албан байгууллагын эрүүл мэндийг дэмжих үйл ажиллагаанд идэвхитэй оролцож, ажиллагсад, багш, сурагчдыг эрүүл мэндийн үзлэгт хамруулан тэдний эрүүл мэндийн байдлыг тогтоон эрүүлжүүлэх арга хэмжээ авах, ажил, сургуулийн орчинг өөрчлөх, ажиллагсад, суралцагсдад эрүүл аж төрөх дадал, хэвшил эзэмшүүлэхэд чиглэгдсэн сургалт, сурталчилгаа явуулах зэргээр эрүүл мэндийг дэмжигч сургууль, ажлын газар болоход дэмжлэг туслалцаа үзүүлэх үүргийг хүлээнэ.
6.Байгуулагын гадна орчин:
a. Байгууллага нь үйлдвэрлэл, үйл ажиллагааны улмаас гадна орчноо бохирдохоос сэргийлэх, орчноо хамгаалах
b. Ажиллагсдын ажилдаа ирэх, буцахад нь унаагаар үйлчлэх
c. Оршин суугчдын дунд зохиогдох төрөл бүрийн арга хэмжээг \урлаг, спорт, соёл гэх мэт\ дэмжих.
Хүн амд эрүүл мэндийн боловсрол эзэмшүүлэх, албан ба албан бус сургалт явуулах ажлыг эрчимжүүлж сургалтаар олж авсан мэдлэг нь дадал, хэвшил болоход нь нөлөөлөхүйц эрүүл мэндийг дэмжигч орчин юм.
Үүнээс гадна иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дэмжих үйл явцад багагүй бэрхшээл, зайлшгүй шийдвэрлэвэл зохих асуудлууд байсаар байна. Үүнд:
1. Эрүүл мэндийн чиглэлээр олон хууль тогтоомж, хөтөлбөр төсөл боловсрогдон хэрэгждэг боловч нийгмийн эрүүл мэндийг бүхэлд л хамарсан цогц бодлого үгүйлэгдэж байна.
2. Өнөөдрийн түвшинд иргэдийн эрүүл мэндийн боловсролын чиглэлээр явагдаж байгаа сургалт, сурталчилгаа нь тэр бүр иргэдэд хүртээмжтэй бус, бодитой үр дүнд хүргэхгүй байна. /Хүн амын дунд өвчлөл их байгаа, эмнэлгийн анхан шатны болон бусад үйлчилгээ тусламж авах талаар иргэдийн мэдлэг хомс байгаа зэргээс ингэж дүгнэж болох юм/
3. Иргэдэд, ялангуяа өсвөр үеийнхний сонирхол хэрэгцээнд нийцсэн эрүүл мэндийн сэдэвтэй теле шоу, видео клип, радио зохиомж, сонин сэтгүүлийн нийтлэл бараг гарахгүй байна.
4. Хүнсний аюулгүй байдлын талаар Засгийн газраас зорилт дэвшүүлсэн хэдий ч иргэдэд, хэрэгчлэгчдэд хандсан мэргэжилтнүүдийн зүгэээс анхааруулга, сэрэмжүүлэг, заавар зөвлөгөө гаргах явдал дутагдалтай байна./Иргэдэд наад зах нь хортой хүнсний барааг таньж мэдэх арга, аргачлал хүргэхгүй байна./
5. Монголын уламжлал ёс заншлын үүднээс эрүүл аж төрөх уламжлалт арга барилыг сурталчлах тал дээр хангалтгүй ажиллаж байна. Эрүүл чийрэг байх, хорт зуршлаас ангид байх, зөв хооллох талаар он дамжин уламжлагдаж ирсэн арга ухааныг өвлүүлэх ажил зохиогдохгүй байна.
6. Төр, захиргааны байгууллагуудаас эрүүл мэндийг дэмжигч, иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дэмжигч байгууллага, хамт олныг шалгаруулах, урамшуулах, олон нийтэд сурталчлах дорвитой ажил үгүйлэгдэж байна.

Энэ бүхнээс дүгнэн үзээд иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дэмжих дараах арга замуудыг санал болгож байна. Үүнд:

- Ерөнхий боловсролын сургуулиудад нийгмийн эрүүл мэнд, эрүүл ахуйн чиглэлээр тусгайлсан сургалтын хөтөлбөр боловсруулан мөрдөх /энэ хөтөлбөр нь мэргэжлийн хүмүүсийн оролцоотойгоор урьд нь явагддаг байсан сургалтуудын уламжлалт хэлбэрүүдийг өөрчлөн шууд иргэдийн хувийн эрүүл мэнд, орчны эрүүл ахуйн талаарх бодит мэдээллийг агуулсан, ашигтай зөвлөгөө хэлбэртэй байх нь үр ашигтай байх болов уу/
- Үндэсний хэмжээнд иргэдийн эрүүл мэндийн боловсролын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг мэргэжлийн байгууллага, боловсон хүчний тогтолцоотой болох /Засгийн газрын тусгайлсан хөтөлбөр гаргах, төрөөс эрүүл мэндийг дэмжигч байгууллага, хамт олныг урамшуулдаг менанизмыг бий болгох/
- Үндэсний радио телевиз, арилжааны сувгуудаар эрүүл мэндийн чиглэлээр, ялангуяа эрүүл хүнс хэрэглэхтэй холбогдсон сурталчилгааг аргачлал, зөвлөмж бүхий нэвтрүүлэг, нийтлэл, мэдээллийг гаргах үйл ажиллагааг татварын болон бусад бодлогоор дэмжих зэрэг болно.



















ДҮГНЭЛТ


Хүн амын эрүүл мэндийн боловсролын тулгамдсан асуудалд хөгжлийн тухай шинэ хандлага үзэл баримтлал, төрөөс эрүүл мэнд, боловсролын талаар баримтлах бодлого, өөрчлөлт шинэчлэлтийн зорилго, зорилтын үүднээс хандаж хүн амын эрүүл мэндийн боловсролын түвшин, чанар, үр ашгийг дээшлүүлхийн тулд иргэдээс Үндсэн хуулинд заасан “Эрүүл мэндээ хамгаалах” үүргээ биелүүлхэд нь төрийн зүгээс дэмжлэг үзүүлж, иргэд эрүүл мэндээ хамгаалж бэхжүүлэх, эрүүл аж төрөх арга барил эзэмшиж, эрүүл зан үйл төлөвшин тогтохуйц “Эрүүл мэндийг дэмжигч” орчин бүрдүүлэх, түүнд оролцох төрийн ба төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, гэр бүл, иргэдийн үүрэг хариуцлага, хамтын ажиллагааг эрчимжүүлэх шаардлага зүй ёсоор тавигдаж байна.

Өнөөгийн нөхцөлд хүмүүсийн эрүүл мэндийн эрэлт хэрэгцээ, хүн амын эрүүл мэндийн байдал өвчлөл эндэгдлийн зонхилох шалтгаан ихээхэн өөрчлөгдөж, дэлхий нийтээрээ хүн төвтэй хөгжлийн бодлого баримтлан улс орны хөгжлийн үндсийг боловсрол хэмээн үзэх болсноос хүний хүчин зүйлийг голлон тодорхойлогч эрүүл мэнд, боловсролын асуудлыг цогц байдлаар авч үзэн, боловсролын үйлчилгээг тэдний эрэлт хэрэгцээг хангахуйц түвшинд шинэчлэн зохион байгуулах зорилт тулгарах боллоо.

Эрүүл мэндийн боловсролыг дэмжих гэдэг нь хүмүүс өөрсдийн эрүүл мэнддээ анхааран өөрөөсөө шалтгаалах бүхнээ хийх, эрүүл мэндээ өөрсдөө хянах бүх талын боломж олгох үйл явц юм. Энэ үйл ажиллагаа нь эрүүл мэндийг тодорхойлох хүчин зүйлсүүд болох хувь хүн, соёл, нийгэм, улс төр болон хүрээлэн байгаа орчинд чиглэгддэг. Нийгэм, эдийн засгийн эрс өөрчлөлт явагдаж байгаа өнөө үед хүн амын эрүүл мэндэд нөлөөлөх олон тооны харилцан уялдаатай хүчин зүйлс байгаа учир хүмүүсийн эрүүл мэндийг дэмжих тал бүрийн арга замыг хөгжүүлэх зайлшгүй шаардлага гарч байна.

Сургуулийн өмнөх ба сургуулийн насны хүүхдүүд тэдний эцэг, эхчүүдэд сургалт онцгой чухал юм. Цэцэрлэг сургуулиас нь бүх суралцагчдад эрүүл мэндийн боловсрол олгох, хамт олны эрүүл мэндийг хамгаалах, эрүүл мэндийг дэмжих асуудлыг ойлгуулах, эрүүл амьдралын хэв маягийг төлөвшүүлэхэд нь туслах зорилготой эрүүл мэндийн боловсролын хөтөлбөрийг сайн боловсруулах, төлөвлөх, үр дүнтэй явуулахад дээрхи асуудал зайлшгүй чухал юм.

Мөн үндэсний хэмжээнд үр ашигтай эрүүл мэндийн боловсролын хөтөлбөрийг боловсруулан хөтөлбөрт оролцох сонирхол бүхий бүхий л талын эрх ашиг, хүэл сонирхолд нийцсэн агуулга хэлбэрийг сонгон мэргэжсэн боловсон хүчний хүчээр гүйцэтгүүлэх шаардлага тулгарч байна. Энэхүү төвлөрсөн эрүүл мэндийн боловсролын хөтөлбөртэй зэрэгцээ бичил хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлэх нөхцлийг аливаа байгууллага, аж ахуйн нэгжид олгож үүнийг нь төрөөс тодорхой бодлогоор / татварын гэх мэтчилэн/ дэмжих нь зүйтэй гэж үзэж байна




















Ном зүй


1. Монгол Улсын Үндсэн хууль УБ 1992 он.
2. Эрүүл мэндийн тухай хууль. УБ. 1998 он.
3. Ариун цэврийн тухай хууль. УБ. 1998 он.
4. Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль. УБ. 2000 он.
5. Бие тамир, спортын тухай хууль. УБ. 2003 он.
6. Монгол Улсын Засгийн газрын “Өсвөр үеийн эрүүл мэндийн Хөтөлбөр”, “Хүн амын эрүүл мэндийн Хөтөлбөр”, “Хүн амын эрүүл мэндийн боловсролын Хөтөлбөр” 2000-2006 он
7. “Эрүүл мэндийг дэмжих тухай үзэл баримтлал”. УБ. 2002 он
8. “Иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэхэд нийслэлийн залуу эмч нарын оролцоо” сэдэвт эрдэм шинжилгээ, практикийн бага хурлын илтгэлийн хураангуй. УБ. 2003 он .
9. “Нийгмийн эрүүл мэнд” нэгдүгээр дэвтэр /Пикетт хенлон/
10. “Нийгмийн эрүүл мэнд” нэгдүгээр дэвтэр /Пикетт хенлон/
11. Хамт олон-Эрүүл мэнд. УБ. 1996 он
12. “Эрүүл мэндийн удирдлага” УБ 2000 он
13. “Эрүүл мэнд” товхимол. УБ. 2006 он
14. Нийгмийн эрүүл мэнд шинэ мянганд. УБ. 2001 он.